Америкийн "SpaceX" компани Ангараг гараг руу аялах тасалбарыг худалдаж эхэлжээ. Сансрын жуулчид Улаан нүдэн гараг руу шууд нислэг үйлдээд эх дэлхийдээ буцан ирэхэд 500 мянган доллар төлнө.
Нислэгийг НАСА агентлаг болон хувийн арилжааны байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ачаа болон жуулчдыг Ангараг гараг руу "Falcon 9" зөөгч пуужин болон "Dragon" хөлгөөр хүргэх юм. Энэ хоёр төхөөрөмжийг хоёуланг нь "SpaceX" компани бүтээжээ. Сансрын аппаратуудыг тойрог замд гаргах туршилтын нислэгийг энэ онд юм уу эсвэл дараа жил хийхээр төлөвлөж байна. Гэхдээ мэдээж зорчигчгүйгээр туршина.
"SpaceX" компанийнхан эхнийн нислэгийг 10-15 жилийн дараа хийхээр төлөвлөжээ. Харин Улаан нүдэн гараг руу үйлдэх нислэг нэг жил таван сарын хугацаанд үргэлжлэх гэнэ.
Түүний зэрэгцээ, "Virgin Galactic" компанийн тэргүүн, Британийн бизнес эрхлэгч Ричард Брэнсон энэ оны эцэс гэхэд жуулчдыг Дэлхий орчмын тойрог замд аялуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны намар тэрбээр дэлхийн хамгийн анхны арилжааны сансрын буудлыг нээсэн бөгөөд "Америка" нэртэй уг буудлыг Нью-Мексико муж улсад байгуулжээ. Дэлхийн тойрог замд аялахыг хүсэгчид "ердөө" 200 мянган доллар гаргахад хангалттай, учир нь энэ бол гараг хоорондын аялал биш юм.
Д.Жаргал