logo
Махнаас татгалзах нь мэдрэлийн өвчин

Махнаас татгалзах нь мэдрэлийн өвчин

2012/04/02

Цагаан хоолтнууд бол сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус хүмүүс болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид нотолжээ. Үүнийг сонсоод цагаан хоолтнууд гайхах байх. Энэрэнгүй үзлийг дэмжиж, амьдралын эрүүл аж төрөх хэвшлийг баримтлагчдыг олон улсын мэргэжилтнүүд хамгийн түрүүнд эмчилбэл зохих хүмүүсийн жагсаалтад оруулжээ.

Хүн байгалиас заяасан махчин, мах бэлтгэхийн тулд өдөр бүр хэдэн мянган мал болон гахай нядалж буй нь байгалийн шалгарал аж.

«Зуршил болон сонирхлын хямрал» гэсэн өвчнүүдийн тоонд цагаан хоол идэх, махнаас татгалзах «дон»-г оруулсан байна.

Испанийн Малага хотын нэг гэр бүл хүүхдүүддээ мах болон чанасан, шарсан, утсан бүтээгдэхүүн идэхийг хориглож комд оруулсан хэрэг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан аж. Тэр хүүхдүүдийг хөршүүд нь цаг алдалгүй эмч болон цагдаа нарыг дуудсанаар аварч, эцэг, эхийг нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэсэн байна.

ДЭМБ-ын нийтэлсэн баримт бичиг дэлхийн цагаан хоолтнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Махгүй хоолыг зөв хэрэглэхэд муудах юм юу ч байхгүй, харин эрүүл мэндийн хувьд шаардлага гараагүй тохиолдолд бусдыг, тухайлбал, хүүхдийг хүчээр махнаас татгалзуулах хэрэггүй гэсэн утгатай захидлууд ДЭМБ-д олноороо ирсэн байна. Зөвхөн «өвсөн тэжээлтэн дарангуйлагчид»-ыг л сэтгэл мэдрэлийн өвчтөнд тооцож, мал, амьтныг хамгаалагчдыг өвчтөнд тооцохгүй байхыг цагаан хоолтнууд шаарджээ.

Дэлхий даяар алдартай, цагаан хоолтнуудын тоонд өөрөө хэлбэл, махнаас бүрмөсөн татгалзсан олны танил хүмүүсийн тоонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, жүжигчин Алек Болдуин, хөгжимчин Пол Маккартни, Моби болон Стивен Патрик Моррисси, Твиттерийг үндэслэгчдийн нэг Биз Стоун нарын олон хүн ордог байна.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш