Шүүх ажиллагааны үед өмгөөлөгчийн эрх зөрчигдсөн байж болзошгүй гэж Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/ үзэж байна.
Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдсон цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзсантай холбоотойгоор МӨХ-ний удирдах зөвлөл өчигдөр хуралджээ. Хурал¬даанд удирдах зөвлөлийн гишүүдээс гадна, үйлчлүүлэгчээсээ татгалзсан өмгөөлөгчид оролцсон байна. Хуралдааны дараа МӨХ-ний дарга Б.Пүрэвням тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
«Шүүхийн ерөнхий зөвлөл нь чиг үүргээсээ гадуур асуудлаар мэдэгдэл хийсэн байна» гэж ноён Б.Пүрэвням онцлон тэмдэглэв. Өнөөдрийг хүртэл МӨХ-д уг асуудалтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт ирээгүй бөгөөд, удирдах зөвлөлийн хуралд холбогдох өмгөөлөгчдийн өгүүлснээр бол шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгтэй танилцах шалтгаанаар шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулсан атлаа өмгөөлөгчдөд хэтэрхий бага хугацаа олгосон, өмгөөлөгчдөөс тавьсан саналыг тухай бүрт нь авч үзэлгүй зөвхөн шүүх хуралдааны үеэр хариу өгсөн зэрэг нь өмгөөлөгчдийн мэргэжлийн болон хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж үзээд, асуудлыг албан ёсоор хянан үзэх үүрэг бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.
Я.Баяраа
МОНЦАМЭ