Хүүхдэд ойр зуурын хэрэглээний мөнгө өгч байх ёстой юу? Маргаантай л асуудал. Эцэг, эхчүүдийн нэг хэсэг нь үр хүүхдүүддээ ойр зуурын хэрэгцээнд нь зориулж хангалттай хэмжээний мөнгө өгдөг бол, нөгөө хэсэг нь зөвхөн сургуулийн өглөөний цай, киноны эсвэл мөхөөлдөсний мөнгө зэрэг тодорхой зүйлд зориулж л мөнгө өгдөг. Гэхдээ энэ нь тухайн айлын орлогоос тэр бүр хамаардаггүй. Энэ талаар хүүхдийн сэтгэл судлаач тайлбар өгчээ.
Нэг хүүхдэд найз нөхдөө хангалттай дайлах хэмжээний мөнгө байхад нөгөөгийнх нь халаасанд ганц “Чупа-чупс”-ны мөнгө байна... Тэгэхдээ энэ хоёр хүүхэд хоёулаа боломжийн айлын хүүхэд. Эхний хүүхдийн эцэг, эх болохоор хүүхдээ аль болох эрт мөнгөтэй харьцаж сурна төдий чинээ сайн гэж бодно. Харин хоёр дахь хүүхдийн эцэг, эх нь мөнгө хүүхдийг муу зантай болгоно үзнэ.
Мөнгө ихэвчлэн тухайн айлын хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгсэл болдог гэж сэтгэл судлаач тайлбарлажээ. Аав нь ээжтэй нь хамтран хүүхдээ сайн дүн авбал, дуулгавартай байвал тодорхой хэмжээний мөнгө өгнө гэсэн “такс” тогтоодог Хэрвээ хүүхэд ямар нэг байдлаар алдаа гаргавал, түүнийг шийтгэж, халаасны мөнгөнөөс нь хасдаг. Ингэж болох уу?
-Хүүхдийг эд мөнгөөр урамшуулж болохгүй гэсэн багш нарын санал бодлыг заримдаа дагахад хүрдэг. Нөгөө талаар эцэг, эхтэйгээ хийж буй “таваар-мөнгөний харилцаа” нь хүүхдийн сурлага, хүмүүжил сайжрахад сайнаар нөлөөлдөг. Зүгээр л энэ "харилцааны" тунг нь тааруулж байх хэрэгтэй. Эс бөгөөс хүүхэд тань “үнэ төлбөргүйгээр" юу ч хийхийг хүсдэггүй болчих вий.
Тэгвэл “зорилготой” зардалд зориулж хүүхдэд мөнгө өгдөг нь зөв гэж үү?
-Насанд хүрэгчид ихэвчлэн “Бид шаардлагатай бүгдийг нь худалдан авч өгдөг байж хүүхдэд нэмж мөнгө өгөх хэрэг байна уу?” гэдэг.
Нөгөө хэсэг нь халаасны мөнгийг бохь, чипс зэрэг хортой хүнс худалдаж авах, компьютер тоглоом тоглохыг нь өөгшүүлэх хэрэгсэл гэж үзэж байна. “Хүүхэд өөрөө хөдөлмөрлөж аваагүй учраас халаасны мөнгө өгөөд байх шаардлагагүй” хэмээн цөөнгүй эцэг, эх өөрсдийгөө зөвтгөдөг.
Тийм байж огт болохгүй гэж хүүхдийн мэргэжилтэн үзэж байна.
-Эцэг, эх нь халаасны мөнгө өгөөгүй хүүхдэд сэтгэл хангалуун бус байх асуудал үүснэ. Үе тэнгийнхэн нь ямар нэг амттан идэх эсвэл тоглож наадах боломжтой байхад, түүнд тийм боломж байхгүй. Хүүхэд өөрт нь санаа тавьж буй насанд хүрэгчдийн сэтгэлийг ойлгох нь юу л бол. Харин ч эсрэгээр, эцэг, эх нь өөрт нь санаа тавихгүй, хайрлахгүй, халаасны "сохор зоос" ч өгөхгүй байна гэсэн дүгнэлт л хийх байх. Зарим тохиолдолд эцэг, эхээ "харамч" гэсэн сөрөг бодол хүүхдэд насан туршид нь хадгалагдан үлдэх нь бий. Харин зарим хүүхэд мөнгөгүйгээсээ болоод бүр хулгай хийж эхэлдэг ажээ.
-Мэдээжийн хэрэг, хүүхдэд мөнгө өгөх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хүүхэд насанд хүрсэн хүн болно. Тэр цагт мөнгө модонд ургадаггүй болохыг мэддэг байх ёстой. Түүнд зардлаа тооцож сурахад нь бүү саад хий. Халаасны мөнгөө хуримтлуулж байгаад гар утас, дүрс тоглуулагч эсвэл жийнс гээд үнэтэй эд зүйл авсан хүүхэд ч байдаг.
Хүүхдийг мөнгөтэй хэрхэн зөв харьцаж сургах талаар сэтгэл зүйч ингэж зөвлөлөө:
1. Бололцооныхоо хэрээр сар бүр эсвэл долоо хоног бүр хүүхэддээ тодорхой хэмжээний мөнгө өгч бай. Өгсөн мөнгө жишээ нь, сургууль дээрээ хооллох, автобус унаагаар зорчих зэрэг ойр зуурын зардалд, тэрчлэн хүүхэд өөрийн үзэмжээр зарцуулах бага хэмжээний "нэмэгдэл" болох ёстой. Жаахан илүү мөнгө өгөхгүй бол хүүхэд өөрт таалагдсан зүйлийг худалдаж авахын тулд хоолны мөнгөө хэмнэхэд хүрч болзошгүй.
2. Хүүхдээ дэлгүүр явуулахдаа хариулт мөнгийг хэрхэх талаар ярилцаж тохир. Жишээ нь, бага хэмжээний задгай мөнгийг хүүхэд өөртөө авах эрхтэй байж болох юм. Зөвшөөрөгдсөн мөнгөнөөс бусдыг эцэг, эхдээ өгдөг байх ёстой. Дараа нь хүссэн юмаа авахын тулд мөнгөө хурааж хуримтлуулдаг болохыг хүүхдэдээ санал болгох хэрэгтэй.
3. Хааяа мөнгөн урамшуулал өгч болно. Жишээ нь, аль нэг хичээлээр хоцорсон тохиолдолд "улирлын эцэст сайн дүнтэй гарвал тодорхой хэмжээний мөнгө өгнө" гэж амлаж болох юм. Гэхдээ бүх хичээл, хийсэн алхам бүрийнхээ төлөө урамшуулал авдаг зуршилтай болгож огт болохгүй.
4. Мөнгөө зөв хуваарилж сурахад нь хүүхдэдээ тусал. Зардлаа төлөвлөж сураг. Хэрэв хүүхэд онцын шаардлагагүй зүйлд халаасны мөнгөө байнга үрээд байвал, дараагийн удаа мөхөөлдөсний мөнгө хүсэх үед нь "өгөх ёстой мөнгөний хэмжээ болсон" гэдгийг тайлбарлан ойлгуул. Хүүхэд эцэг, эхийнхээ түрийвчийг ёроолгүй сав гэж бодох ёсгүй, эс бөгөөс тэд мөнгөний үнэ цэнийг хэзээ ч мэдрэхгүй.

З.Амгалан