logo
Жексоны охин олны анхаарал татаж байна

Жексоны охин олны анхаарал татаж байна

2012/04/03
 Холливуд дахь Хятадын Грауман театрын өмнөх алдарт цэцэрлэгт хүрээлэн дэх «од» бас нэгээр нэмэгдлээ. Поп хөгжмийн хаан Майкл Жексоны хүүхдүүд аавынхаа алга болон хөлийн улны хэмжээг тэнд мөнхөлжээ. Нэрийн хавтанг байрлуулах ёслолын ажиллагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Лос-Анжелест болсон «Майкл Жексон. Үхэшгүй мөнх. Дэлхийг тойрох аялал» нэрийн дор болох «Цирк дю Солей» шоуны өмнө болсон байна. Хөл, гарын хэвийг нь үлдээхийн тулд Пэрис Принс, Бланкет хоёр аавынхаа алдартай бээлий болон гутлыг ашиглажээ.

Ёслолын ажиллагаанд цөөнгүй одод оролцсоны дотор Жастин Бибер, Рианна нар байв. Гэхдээ цугласан олны анхаарлыг Майкл Жексоны охин, 14 настай Пэрис илүүтэй татаж байлаа. Хэзээ ямагт олны анхаарлын төвд байдаг тэрбээр энэ удаа үзэсгэлэн төгс болсоор байгаагаа харуулжээ. Пэрис анх удаа нүүрээ том хүн шиг будсан байв. Алдартай овогтой түүнийг жүжигчин эсвэл загвар өмсөгч болох их ирээдүй хүлээж байгаа нь эргэлзээгүй. Саяхан түүний мөрөөдөл биелж, анхны гэрээгээ байгуулжээ. Тэрбээр зөгнөлт «Ландоны гүүр ба гурван түлхүүр» кинонд тоглохоор болсон байна.


З.Амгалан
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш