Дуучин Робби Уйльямс найз бүсгүй Айда Филд нь жирэмсэн болсон талаар өөрийн вэбсайтдаа бичжээ. Take That хамтлагийн гишүүн байсан 38 настай дуучин хүүхэд нь ирэх есдүгээр сард төрнө гэж хэлсэн байна. She is the One, Angel, Let Me Entertain You зэрэг хит дуунуудаараа алдартай Уильямс Брит Авардс буюу Английн хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадмын шагналыг олон удаа хүртэж байсан юм.
Робби Айда нар хэвлийд бойжиж байгаа үр нь охин гэж найзууддаа ярьжээ. Тэд Genevieve, Alice гэх мэт дуртай нэрнүүдээсээ сонгож охиноо нэрлэх гэнэ. Тэд Беверли Хиллс дэх есөн сая фунтын үнэтэй хувийн байшингийнхаа ойролцоо байдаг Petit Tresor хэмээх хүүхдийн дэлгүүрээр ороод амжжээ.
Робби Уильямс, Айда нар дөрвөн жил үерхсэний эцэст 2010 онд Лос Анжелест гэрлэж байсан аж.
Э.АМАР