Жеймс Кэмерон 3-р сарын сүүлээр ганцаараа «дэлхийн ёроол» гэгддэг Марианы хотгорт дэлхийн далай тэнгисийн хамгийн гүнзгий цэгт хүрээд «Титаник» киногоо шинэ 3D хэлбрээр үзүүлэхээр Москвад хүрэлцэн ирлээ.Энэ нь үзэгчийн хувьд шинэ адал явдал болж, шинэ зүйл мэдрэх боломж олгоно гэж Холливудын нэрд гарсан найруулагч Жеймс Кэмерон итгэж байна.
«Титаник» бүр 12 жилийн турш кино урлагийн түүхэнд хамгийн олон үзэгчийн анхаарал татсан кино хэвээр байв. Бас Кэмероны л зохиосон «Аватар» мөн дээд амжилтыг эвдсэн байна. «Титаник» ийнхүү удаан хугацаанд үзэгчдийн анхаарлыг татсаар байх болно гэж бодохгүй байсан. Дэлхийн телевизээр түүнийг ахин дахин үзүүлж байна» гэж кино найруулагч хэлэв.
«Домогт хөлөг онгоц хэрхэн сөнөсэн бодит үйл явдал киног сонгодог болгосон «Титаник» киногоо том дэлгэцнээ үзүүлэхээр зохиосон учир түүнийг шинэ хэлбэртэй болгохыг бодсон. Одоо энэ зорилгоор 3D хэлбэрийг ашигласан. Кино юуны түрүүнд хүний сэтгэл санаанд л нөлөөлөх ёстой хэмээн үздэг. Оросын үзэгч шинэ хувилбарыг бусдаас өндөр үнэлнэ гэдэгт итгэж байна. Тэр тусмаа Орос бол 3D хэлбэрийг маш сайшаан дэмжсэн улс» гэж Кэмерон хэллээ.
Нэрд гарсан кино найруулагч Орос улстай онцгой харилцаа холбоотой байна. Энэ удаа Кэмерон Марианы хотгорт хүрснийхээ дараагаар Москвад хүрэлцэн ирсэн явдал үүнийг нотлон харуулж байна. Кино найруулагч хэлэхдээ
«Намайг «Титаник» киногоо хийж байсан үед хөлөг онгоц живсэн гүнд хүрэх боломж гурав буюу дөрвөн шумбагч хөлөг л олгож байсан. Орос улс л тийм боломжтой байсан. Энд Москва надад ийм боломж олгов. Бид усны туршилтын аппаратыг боловсруулах эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулж байсан бүлэгтэй хамт ажиллаа. Тэд миний дотны найз нар болов. Миний бие «Академич Мстислав Келдыш» хөлөг онгоцон дээр барагцаалбал 9 сар байлаа.
Тухайлбал «Мир» аппаратаар дөрөв бүр таван мянган км гүнд хүрсэн юм. Энэ удаа Марианы хотгорт хүрсэн явдал тэр үед Орост хийж эхлэсэн судалгааны үргэлжлэл боллоо. Тэртээх үйл ажиллагааны ачаар «Титаник» кино зохиогдсон. Оросын техникийн ололт амжилт надад хичнээн их ач холбогдолтойг маш сайн ухамсарлаж байна. Тэд миний ажил, хүсэл эрмэлзэл, ирээдүйн судалгаанд их нөлөө үзүүлсэн шүү» гэв.
1995 онд Кэмерон «Мир» аппаратаар живсэн «Титаник» руу 12 удаа буун очжээ. 2010 онд тэрээр төрсөн өдрөө дэлхийн хамгийн гүнзгий сибирийн Байгал нуурт шумгаж усан дор 4,5 цаг байжээ. Энэ нь урьд үзэгдээгүй онцгой явдал болсон гэж судлаач мэдээлэв. Ингээд одоо батискафад 3D камертай усны 11 мянган метр гүнд хүрчээ. Кэмерон хэлэхдээ
«Танин мэдэхээр л ийм ажил хийдэг. Зорилгодоо хүрэхийн тулд түвэг бэрхшээлийг давахыг хичээдэг. Урьд нь хүмүүсийн хийгээгүй зүйлийг хийж бүтээх боломж олгох төслийг хэрэгжүүлэх дуртай. Энэ нь ШУ-тай холбоотой сонирхол билээ. Коллежэд ШУ, урлагийн аль нэгийг сонгох асуудал надад тулгарсан» гэлээ.
Кэмерон хотгорын ёроолын байдлыг Сарны гадрагтай зүйрүүлэв.Хүн төрөлхтнөөс тийм хол байх нь сайхан гэж тэрээр үзэж байна. Гэсэн ч Кэмерон ХХ1 зууны үед ч нууц хэвээр байгаа юмыг хүмүүст үзүүлэхээр л хотгорын ёроолд хүрсэн байна.