logo
Радио долгионы хэрэглээг зохицуулах шаардлага бий болжээ

Радио долгионы хэрэглээг зохицуулах шаардлага бий болжээ

2012/04/03
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Н.Энхболдод Монгол улсын Засгийн газраас Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гуравдугаар протоколыг соёрхон батлах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг дөрвөн хуулийн төслийг өргөн барилаа.
Мөн Монгол улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн нэг нь хүүхдийн эрхийн асуудлыг хамаарч ажилладаг. Комиссын ажлын албанд хүүхдийн эрхийн асуудал дагнан хариуцах мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй тул хүүхдийн эрхийн зөрчилтэй холбогдсон өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй байдаг аж. Тухайлбал, 2007-2010 онд хүүхдийн эрхийн 26 гомдол ирсэн байдгаас дийлэнх нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, байцанн шийтгэх үйл ажиллагаанд хүүхдийн эрх зөрчигдсөн, эцэг эх нь ял шийтгүүлсний улмаас асран хамгаалагчгүй болсонтой холбоотой байжээ. Уг хүүлийн төсөл батлагдснаар хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлаа богино хугацаанд мэргэшсэн ажилтнуудаар шийдвэрлүүлэх зэрэг олон давуу тал үүсэх юм байна.
Радио долгионы тухай хууль нь 1999 оны зургадугаар сарын 4-ний өдөр батлагдан гарч байсан. Хэрэглээний цар хүрээ нэмэгдсэнээр олон сая хэрэглэгчдийн радио долгионы хэрэглээг зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, радио тоног төхөөрөмжийг шалгах, баталгаажуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага бий болж байгаа.
Энэ хууль батлагдснаар радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, ангилах, мэдээллийн сан бүрдүүлэх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг анх удаа бүрдэнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар онцолсон юм.
Мөн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслөөр Үндсэний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, соёл урлагийн салбарыг оновчтой, бие даасан тогтвортой бүтэц, зохион байгуулалттай болгох, дэлхийд Монгол соёлын нөлөөллийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор өргөн мэдүүлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш