logo
Монгол

Монгол "IQ" хөгжлөөрөө дэлхийд эхний тавд бичигджээ

2012/04/04
 Ирэх пүрэв гарагт Ерөнхий боловсролын сургуулийн су­рагч­­дын IV улирлын хичээл эхэлнэ.Харин орон нутгийн хичээ­лийн амралтад өөрчлөлт оруулахаар болжээ.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3-т хичээлийн жилийн үргэлжлэх болон эхлэх дуусах, хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн орон нутгийн ажил үйлчилгээний байдал, гэнэтийн ямар нэгэн хорио цээрийн үед сурагчдын амралтад өөрчлөлт оруулна гэсэн заалт байдаг.

Энэ дагуу орон нутагт ид мал төллөж байгаатай холбоотой ХХААХҮЯ, аймгуудын Засаг дарга нараас ирсэн саналыг харгалзан сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулан сумдын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногоор хойшлуулжээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 12-нд хичээл орно.

Ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралт өнгөрсөн сарын 22-нд эхэлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчид 14 хоног амарч, энэ сарын 5-нд хичээлдээ орно.

Ш.Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш