logo
 Сая сая хүүхнүүдийн мөнхийн хүсэл болсон ТОП 10 тачаангуй эр

Сая сая хүүхнүүдийн мөнхийн хүсэл болсон ТОП 10 тачаангуй эр

2012/04/05
Энэ сонирхолтой судалгааг оросын Passion.ru сайт нийтэлжээ. Секс бэлэг тэмдэг, секс бөмбөг гэх ойлголт 1911 оны үеэс бий болжээ. Тэгвэл -Бүсгүй таны секс бомба яг хэн бэ? гэсэн асуултанд тэд ингэж сонголт хийжээ.

20-иод он...
Ер нь бол дэлхийн шоу ертөнцийн хамгийн анхны секс бөмбөгөөр итали гаралтай америкийн залуу Рудольф Валентино тодорсон түүх бий. Түүний цаг эрин бол 1920-иод он тооцогддог. Рудольф нь Парист бүжигийн урлагтай танилцсан бөгөөд аргентин тангоны мэргэжлийн бүжигчин ажээ. Валентино болон Жин Экер нарын гэрлэлт хамгийн богино настайд тооцогддог. Тэдний гэрлэлт ердөө зургаахан цагийн настай байжээ. /гэхдээ хосууд бүтэн гурван жилийн турш гэрлэлтээ салгуулаагүй. орч/ Хуримын анхны шөнө нь Жин маргааны улмаас нөхрөө өрөөндөө ч оруулаагүй гэдэг. Валентиногийн хувьд Рекс Ингрэмийн “Апокалипсисийн дөрвөн морьтон” хэмээх кинонд тоглосноороо жинхэнэ супер од болжээ. Ингэснээр түүний янаг амрагийн явдал улам ихэссэн ч гэдэг. Алл Назимоватай гэрлэсэн ч Мексикт түүний найз бүсгүй Наташа Рамбова нь халуун өврөө дэлгэн хүлээнэ... Гудамжны янхан, дээдсийн үдэшлэг, хормойн явдал... Валентиног нас барахад олон мянган хүүхэн нулимс дуслуулан харууссан гэдэг.

30-аад он
Хүүхнүүдийн зүрх шархлуулж хорхойг хүргэж байсан гэх дараагийн эр бол Кларк Гейбл. Тэрээр “Салхинд туугдагсад” кинонд Ретт Батлерийн дүрд тоглосныхоо дараа жинхэнэ супер од болсон юм. Энэ бүтээлийг өнөө ч гэсэн үзэгчид шимтэн үзэх дуртай билээ. Анх түүнийг «Warner Brothers»-ийн тэргүүн Дэрил Ф. Занук  Кларкийг хараад –Энэний чих нэг бишээ. Том юм аа. Яг сармагчин шиг хэмээн өөлж байсан удаатай. Гейбл таван удаа гэрлэсэн. Анхны хоёр эхнэр нь болох Жозефина Диллон ба Риа Лэнгхэм нар түүнээс 14 бас17 насаар эгч байсан гэдэг. Гэхдээ үүнийг хайр дурлалын гэрлэлт гэхгүй харин Кларк хүүг жинхэнэ сексчин бр болгох “сургалт” байсан хэмээдэг юм. Жозефина гэхэд л ирээдүйн секс шүтээнийг олон түмэн танидаг болоход гадаад төрх, хэл яриа, хувцаслалт гээд олон зүйлд нь анхаарч байсан бол Риа ор хөнжлийн асуудалд нь их анхаарал тавьдаг байсан билээ.
Харин гуравдахь эхнэр нь Кэрол Ломбард. Харамсалтай нь Кэрол онгоцны ослоор хорвоог орхисон юм. Ослын газраас зөвхөн Гейблээс Кэролд зул сараар бэлэглэж байсан зүүлт олджээ. Уг эмгэнэлт явдлаас сэтгэлийн их хямралд автсан Гейбл Америкийн армид алба хаасныхаа дараа Сильвия Эшлитэй гэрлэсэн ч тэд гурван долоо хоногийн дараа алсан аж.
Ингээд тэрээр 54 насандаа Кей Спреклстэй гэрлэв. Тэд Кларкийг 1960 онд нас бартал хамтдаа амьдарчээ. Түүний сүүлчийн эхнэрээс анхны хүүхэд нь төрсөн билээ. Гэвч аав нь хүүгээ харах хувь тавилангуй байжээ. Жон Кларк Гейбл хүү “Холливудын хаан”-ыг нас барсанаас хойш дөрвөн сарын дараа хорвоод мэндэлжээ.

40-өөд он
Марлон Брандо. Тиймээ, энэ цаг үе бол түүний ноёрхол дор байсан гэхэд болно. Зарим нэгэн одод төрмөл царайгаараа байсан бол нэрд гарахгүй байсан гэх яриа байдаг. Тэгвэл энэ эр нэгэн удаагийн тайзны ард хийсэн зодоонд хамраа гэмтээснээр “цоо шинээр төржээ”. Гэмтсэн биш  Марлон Брандо улам хүүхнүүдийн сэтгэлийг гижигдсэн залуу болжээ. Гайхалтай л юм... Брандо индианка гэгддэг Анна Кашфи гэх бүсгүйтэй гэрлэсэн гэх шуугиан дэгдэж байсан. Харин сүүлд нууц задарч Анна нь Уэльсийн нэгэн ажилчиний гэр бүлд төрсөн байжээ. Зүгээр л гадаад төрх нь идиан эмэгтэйтэй андуурам байсан гэдэг.  Бүсгүйн гэр бүлийнхэн ч худал цуу яриаг удалгүй няцаасан.
Харин түүнээсээ хойш Брандо жүжигчин Мовита Кастенада, вьетнамка Франс Нгуен мөн Пуэрто Рикогийн жүжигчин Рита Морено гээд хэд хэдэн бүсгүйчүүдтэй гэрлэсэн. Мөн нэгэн таит бүсгүйч түүнтэй амраглаж байсан гэгддэг.  
Брандо 11 хүүхэдтэй. Түүний удам залгах том хүү нь өөрийнхөө эгчийн амийг хөнөөсөн бөгөөд шоронд олон жил хоригдож байхдаа амиа хорложээ.

50-иад он
Англи-америкийн жүжигчин Кэри Грантыг 1950-иад оны секс бэлэгдэл хэмээн хүлээн зөвшөөрдөг. Газар дундын тэнгисийнхэн шиг гадаад төрхтэй. 1940 онд тэр «Филадельфийн түүх» хэмээх кинонд алдарт дүрээ бүтээсэн. Дараа нь Хичкокийн хэд хэдэн кинонд тоглож нэр алдараа баталгаажуулсан нэгэн. Тэр нэр алдар луу өгсөх тусам хүүхнүүдийг таалах нь нэмэгдсээр...
Тэр таван удаа гэрлсэн. Гэвч Грантын тэнэг зангаас болоод тэд бүгд “зугатсан” юм. Грант Диан Кэнноноос төрсөн Женнифер хэмээх цорын ганцхан охинтой. Түүнийг Софи Лорен, Грейс Келли, Жоан Кроуфорд, Жинжер Рожерс, Дорис Дьюк, Бетти Хенсел, Гретой Тиссен, Ким Новак гээд тухайн үеийнхээ хамгийн тачаангуй сайхан бүсгүйчүүдтэй амраглаж явсан эр билээ. Тэдгээр амрагуудаасаа Софи Лореныг хамгийн халуухан бас хайрыг ундраадаг бүсгүй хэмээн Грант магтдаг байжээ.  

60-аад он
Энэ цаг үед дэлгэцнээ нэгэн шотланд эр Жеймс Бондыг амилуулан гарч ирсэн. Тэр бол Шон Коннери. Ингээд 1962-1971 онд Коннери Бондын зургаан кинонд дараалан тогложээ. Түүний биеийн өндөр 190 см. Түүний итгэлтэй, боловсон, эелдэг, зоримог зан чанар нь гадаад төрхтэй нь нийлэн жинхэнэ секс бэлэг тэмдэг болгож байлаа. 1991 онд Шон Коннерид Хүндэт Легионы одон гардуулсан билээ. Жүжигчин эр хоёр удаа гэрлэсэн. Анх жүжигчин Диана Силентотой... Тэд  Жейсон хэмээх хүүтэй болсон. Харин хоёрдахь эхнэр нь франц гаралтай Мароккогийн иргэн Мишелин Роквебрун юм.
Тэр өнөөг хүртэл дэлхийн эрчүүдийн үлгэр дууриал шүтээн хэвээрээ л байгаа.  1989 онд «People» сэтгүүл Коннериг 100 жилийн түүхэн дэхь хамгийн дур булаам эрээр тодруулж байсан билээ. Мөн 2004 онд Empire сэтгүүлээс гаргасан хамгийн дур булаам 100 кино жүжигчин рейтингэд багтаж байсан.    

70-аад он
Энэ цаг үед ах нарын шийрийг хатаасан залуу бол Жон Траволта аж. Тэрээр итали болоон ирланд цустай. 1977 онд түүний тоглосон Saturday Night Fever хэмээх алдарт кино гарсан. Ингээд л дараа жил нь гэхэд тэр сая сая бүсгүйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болчоод байлаа.
1976 онд Жон жүжигчин Дайана Хайлендэд сэтгэл алдарсан бөгөөд бүсгүй Жоноос 18 насаар эгч байжээ.  Гэвч харамсалтай нь Дайана жилийн дараа хорт хавдараар хорвоог орхисон юм. Энэ гашуудлаас болоод  Траволта архинд орж сэтгэл санаагаар унаснаас бүтэн 10 гаруй жил Холливудаас хол хөндий байжээ.
Харин 1989 онд Жон дараагийн кинондоо тоглож байхдаа одоогийн эхнэр Келли Престонтой танилцжээ. Тэд Жетт,  Элла Блю хэмээх хүү охин хоёртой болсон.

80-аад он
Холливудын тэнгэрт Мел Гибсон гэх од гэрэлтлээ. Австрали залууг анх “Галзуу Макс” /1981/ хэмээх кино алдар хүндийн тавцанд гаргажээ. Дараагийн бүтээл нь «Баунти» /1984/. Түүний анхны хайр нь Дебора. Хачирхалтай нь  Дебора онгон биш байсан болохоор Мел түүнтэй гэрлэхээс татгалзаж байжээ. Харин бүсгүйн хэлсэнээр Гибсон хачин зуршилтай нэгэн байсан аж. Тэрээр зөвхөн харанхуй өрөөнд сексдэж, дараа нь хагас цаг дуушинд орж “бузраа цэврэлдэг” байсан нь бүсгүйд огт таалагддаггүй байж.
Мелийн хувьд залуудаа нэг их тэгэж хүүхэн эргүүлж, гэр бүл үймүүлэгч биш байсан ч харин одоогоор тэр нэлээн дэггүй болсон гэлтэй. Тэр саяхан салсан эхнэр Робиноосоо зургаан хүүхэдтэй.    

90-ээд он
Энэ бол хүчтэй булчинлаг эрчүүдийн эрин байсан гэхэд болно. Тэдгээрийн нэг нь Сильвестр Сталлоне. Еврей болон италийн эрлийз тэрээр 1946 онд төрсөн. Хэдийгээр төрөлхийн гажигтай ч гэсэн тэрхүү дефектээ засахын тулд 16-тайгаасаа гимнастикийн заалтай “нөхөрлөжээ”. «Рокки» /1976/ киноныхоо зохиолыг тэр өөрөө бичсэн. Тэгээд гол дүрд нь өөрөө...
1990-ээд онд Сталлоне «Мэргэжилтэн» ба «Хаданд авирагч» зэрэг кинонд тоглосноороо өмнөх нэг ижил дүрээ /Рэмбо, Рокки/ эвдэн дараагийн нэр алдарт хүрэх гараагаа тавьжээ.
Сталлоне  гурав гэрлэсэн. Бригитте Нильсен, Саше Чак ба Женнифер Флавин нартай... Түүний мөнхийн өрсөлдөгч нь  Арнольд Шварценеггер байсан одоо ч байгаа

Шинэ зууны эхэн...
Энэ зууныг эхлэх үед дэлхийн кино ертөнцийн хамгийн дур булаас залуугаар Брэд Питт тодроод байлаа. Питтийг гарч ирсэн цагаас нь эхлэн алдарт Роберт Редфордтой адилтгаж байсан гэдэг. Одоогоос олон жилийн өмнө Брэд Питт сүлжээ ретораны рекламдагч байсан юм.  Питт нэр алдар «Тельма ба Луиза» /1991/ киногоор сэржээ. Үүний дараахан People сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн дур булаам залуу хэмээн зарлажээ. Түүнээс хойш тэр «Цус сорогчтой хийсэн ярилцлага», «12 сармагчин», «Түвдэд долоон жил», «Танилц, Жо Блэк», «Тулааны клуб» зэрэг алдарт бүтээлдээ дараалан тогложээ. 
Бред жүжигчин бүсгүй Гвинет Пэлтроутой олон жил хамтран амьдарч байгаад 2000 онд “Найзууд” киноны од Женнифер Эннистонтой амраглах болсоноор Гвинетийг хаясан.  Тухайн үедээ Питт «Оушен 11/12/13», «Мексик эр», «Трой», «Вавилон» зэрэг бестселлерт тогложээ.
Харин «Мистер ба миссис Смит» кинонд хамтран тоглосон Анжелина Жолитой нууцаар амрагласнаас болж нөгөө муу Женниферээ бас хаяв.

Өнөө цагийн баатар...
Тэгвэл одоогийн супе секс баатраар Жонни Деппийг тодруулаад байна.
Депп анх удаа “Вязов гудамжны аймшиг” хэмээх кинонд дүр бүтээжээ. Тэрээр залуудаа визажист Лори Энн Эллисон хэмээх бүсгүйтэй гэрлэж байв. Дараа нь жүжигчин Вайнона Райдертай, тэгээд Женнифер Грейтэй, Шерилин Феннтэй мөн топ-модель Кейт Мосстой хамтран амьдарч байсан билээ.
Харин 1988 онд тэр францын дуучин Ванесса Парадитай ханилж хүүхэдтэй ч болов. Хэдийгээр өдгөө Жонни 45 хүрээд байгаа ч олон сая хүүхнүүдийн сэтгэлийг гижигдсэн хэвээрээ л байгаа билээ.
Бэлтгэсэн Р.Слава
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш