Жеймс Бондын тухай богино хэмжээний киног 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12 хүртэл явагдах зуны олимпийн тоглолтын нээлтээр Британийн телевиз үзүүлнэ гэж “The Hollywood Reporter” хэвлэлд бичжээ.
Олимпийн нээлтийн уран сайхны удирдагч Дэнни Бойлын (Danny Boyle) хийж байгаа кинонд Дэниель Крейгийн дүрд нь тоглож буй Бонд хатан хаанаас аман тушаал авч, нисдэг тэрэгнээс олимпийн цэнгэлдэх хүрээлэнд шүхрээр буух хэсэг гарах юм байна. The Sun сонинд бичсэнээр “The Arrival” нэртэй киноны зураг авалтад хатан хаан II Елизавета өөрөө оролцсон гэнэ.
Бондын тухай киноны 50 жилийн ой энэ жил болно. Энэ цувралын Крейгийн Бондтой шинэ кино нь ирэх намар нээлтээ хийх ажээ. Шинэ кино “Тэнгэрээс унасан нь” (Skyfall) нэртэй ажээ.