Пакистаны Исламист бүлгийн удирдагч Хафиз Мохаммад Саидыг 2008 онд Мумбайд болсон халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглээд байсан юм. Харин одоо Америкийн тал түүний толгойг 10 сая доллараар үнэлээд байна. 61 настай Араб эрдэмтнийг Мумбайд болсон балмад халдлагыг төлөвлөсөн гэж үздэг байна. Тухайн үед амь үрэгдсэн 166 хүний дотор Америкийн зургаан иргэн байжээ.
Интерпол Саидыг баривчлах тушаал гаргасан ч тэрээр Пакистанд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Саидын удирддаг Лашкар-и-Таиба террорист бүлгийн гишүүд Пакистаны нийслэлд жагсаал хийж, Америкийг эсэргүүцэж байгаагааг илэрхийлжээ. Саид харьцангуй эрх чөлөөтэй байгаа явдалд Энэтхэгийн удирдлагууд дургүйцсэн бөгөөд Америкийн талын мэдэгдлийг талархан хүлээн авсан байна.
Америкийн албаны хүмүүс Саидыг баривчлахад тус болохуйц мэдээлэл өгсөн ямар ч хүнд 10 сая доллар олгоно хэмээн амлажээ.
Дөрвөн жилийн өмнө Мумбайд гурван өдөр үргэлжилсэн халдлагын уршгаар 166 хүн амь үрэгдсэнээс гадна 300 гаруй хүн шархдаж байжээ. Энэ халдлагад оролцсон Ажмал Касабыг баривчилсан бөгөөд тэрээр халдлагыг Лашкар-и-Таиба бүлгийн гишүүд үйлдсэн гэж мэдүүлсэн байна. НҮБ, Пакистан, Америк, Англи, Энэтхэгийн удирдлагууд энэ зэвсэгт бүлгийг террорист байгууллага гэж үздэг аж.
Э.АМАР