logo
Калифорнид халдлага үйлдсэн эрийн зургийг гаргажээ

Калифорнид халдлага үйлдсэн эрийн зургийг гаргажээ

2012/04/05
Калифорни мужийн Окленд хотын Ойкос их сургууль дээр гал нээж, 21-40 насны долоон хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн эр сургуулийн удирдлагыг хайж байсан тухай мэдээлэл гарчээ. Окленд хотын цагдаагийн дарга Ховард Жордан хэлэхдээ "буутай эрийн хайж байсан хүн сургууль дээр байгаагүй, тиймээс тэр сургууль дотор явж хүмүүс рүү буудсан, түүний үйлдлээс болж долоон хүн амь үрэгдсэн, гурван хүн шархадсан, тэр сургуулийн удирдлагуудтай таарамжгүй байсныг бид мэднэ, мөн түүнийг хоёр сарын өмнө энэ сургуульд элсэхэд зарим оюутнуудын хандах хандлага түүнд таалагддаггүй байсныг бид сайн мэднэ" гэжээ.
Цагдаа нарын мэдээлж байгаагаар сэжигтэн болох Солонгос гаралтай Америкийн иргэн, 43 настай Ван Го сургууль дотуур явж, жагсаж зогсохыг оюутнуудад тушаасан байна.
Цагдаагийн дарга Жордан сэжигтнийг ойролцоох шоронд хорьсон, мөн түүнийг үйлдсэн хэрэгтээ гэмшсэн шинжгүй байгаа гэж хэлжээ.
Ван Гог зан суртахууны доголдол гаргасан хэмээн сургуулиас нь хөөгөөд байсан байна. Цагдаа нарын мэдээлснээр Оикос их сургуулийн оюутнууд Англиар муу ярьдгийнх нь төлөө түүнээр доог тохуу хийдэг байжээ. Тиймээс тэрээр ганцаардаж, бусдаас хөндийрч эхэлсэн байна.
Халдлага болох үед таван хүн газар дээрээ нас барсан бөгөөд хоёр хүн эмнэлэгт амьсгал хураажээ. Халдлагын дараа цагдаа нар түүнийг ойролцоо орших Аламеда хотын дэлгүүрээс баривчилжээ.
Цагдаа нар хохирогчдын нэрсийг зарлаагүй байгаа бөгөөд Ван Гогийн хэрэглэсэн зэвсгийг хайж байгаа юм байна.
Хоёрдугаар сард Охайо мужийн дунд сургуулийн сурагч бусад сурагчид руу гал нээсний улмаас гурван хүн амь үрэгдэж, зургаан хүн шархдаж байсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш