Miss Universe Canada тэмцээний сүүлийн шатанд шалгарсан Женна Талакова жил бүр зохион байгуулагддаг энэ тэмцээний шилдэг гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөх эрхтэй гэж мэдэгдлээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө миссийн тэмцээнээс хасагджээ. Учир нь тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг төрөхдөө эрэгтэй хүн байсныг нь олж тогтоосон байна. Талакова трансжендер бөгөөд түүнийг угийн эмэгтэй хүн биш гэсэн үндэслэлээр хасчээ. Албаны хүмүүс улмаар шийдвэрээ өөрчилж, түүнийг хүйсийн талаарх тодорхой шаардлагуудыг хангаж чадвал тэмцээнд оролцуулна гэж мэдэгдсэн байна.
Лос Анжелест зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр Талакова өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирж, түүний талаар гаргасан шийдвэр тодорхой биш, шударга бус гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ "Би бол эмэгтэй хүн, шийдвэрийг сонсоод би үнэхээр цочирдсон, намайг тэмцээнээс хассан шалтгаан нь шударга бус гэж бодсон, би намайг тусгайлан харж үзээч гэж хүсээгүй, би зөвхөн өрсөлдөхийг хүссэн, намайг оролцуулах уу үгүй гэдэг талаар тодорхой зүйл хэлэхийг ноён Трампаас хүсч байна" гэжээ.
Талаковагийн өмгөөлөгч, алдартнуудыг өмгөөлдгөөрөө алдартай Глориа Олред хэлэхдээ "Түүнийг өмнө нь ямар байснаар нь шүүх ёсгүй, түүнийг хасах шийдвэр гаргасан нь ялгаварлан гадуурхсан хэрэг" гэжээ. Мөн өмгөөлөгчид цаашид хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн байна.
23 настай Талакова Miss Universe байгууллагын Канадад зохион байгуулдаг миссийн тэмцээний сүүлийн шатанд шалгараад байсан ч түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гарсан байна. Учир нь тэрээр 14 наснаасаа гормоны эмчилгээ хийлгэж, 19 насандаа хүйс солиулах мэс засалд орж байжээ.
Талакова Тайландад трансжендер эмэгтэйчүүдийн дунд зохиогдсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан аж.
Э.АМАР