Монголын хамгийн алслагдсан баруун хязгаарт Өмнийн говийнх шиг нүүрсний арвин их баялаг илэрснийг монголчууд бид өнгөрсөн оны сүүлч хүртэл гадарлаа ч үгүй байсан. Гэтэл гэнэт Ховдын Хөшөөт гэх нүүрсний уурхайг эзэмшиж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “МОЭНКО” компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр нүд ирмэхийн зуур хэдэн сая, тэрбум доллар босгож буй талаар Хонконг, Хятадын хэвлэлүүдээр шуугиж эхэлснээр Ховдын баялаг монголчууд биднийг мэдэхээс урьтаад дэлхийн баячуудын түрүүвчийг түнийлгээд эхэлчихсэн байсныг мэдсэн. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчийн дүнгээр гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгоод байсан юм. Тиймээс манай эрх бүхий албан тушаалтнууд энэ асуудлыг анхааралдаа авч УИХ-аас Засгийн газарт асуулга тавьж байсан. Энэ үеэр эрхэм гишүүд “МОЭНКО” компани 2007-2009 оны нэмэлт хайгуулын ажлаар Хөшөөтийн ордод нийт хичнээн тонн нүүрсний нөөц илрүүлснийг мэдэх гэж ЭБЭХЯ болон холбогдох агентлагийн дарга нартай бүтэн дөрвөн цаг ноцолдоод ямар ч мэдээлэл авч чадаагүй нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны протоколд тэмдэглэн үлдсэн. Үнэндээ гишүүд мэдээлэл авч чадаагүй биш, манай эрдэс баялгийн асуудал хариуцсан дарга түшмэлүүд Монголын “Хөшөөт” гэх нүүрсний орд дэлхийд “од” болж буйг байтугай яг таг хэдий хэмжээний нөөцтэйг нь ч мэдэхгүй, хэдэн янзаар тайлбар тавиад сууж байсан юм. Гэвч Хөшөөтийн нүүрсний орд болон түүнийг эзэмшиж буй “МОЭНКО” компанийн тайлан, үйл ажиллагааг сайтар судлаад, стратегийн ордод оруулах талаар тодорхой мэдээлэл өгье хэмээн толгойгоо маажиж байсан яам, агентлагийн дарга нар аа судалж дууссан уу, яасан бэ.
Мөн үүнтэй холбогдуулан Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулах саналаа ирүүлэхийг өнгөрсөн оны зургадугаар сарын 04-ны өдрийн Засгийн газрын 2/106 тоот албан бичгээр Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод хүргүүлжээ. Төрийн албаны тухай хуулиар албан бичгийн хариуг гурван сарын дотор өгөх ёстой. Гэтэл энэ хугацаа хэтэрчээ. Яамных нь төрийн нарийн бичгийн дарга амралтаа авсан, холбогдох албан тушаалтнууд нь Хөшөөтийг стратегийн ордод оруулах ёстой гэсэн байр суурь баримталж, тооцоо судалгааг нь хийжээ. Гэвч Д.Зоригт сайд тодорхой бус шалтгааны улмаас дэмжихгүй, гацаачихаад байгаа юм байна. Албаны эх сурвалжийн хэлснээр УИХ болон тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн албан бичгийн хариунд ч мөн үүнээс болоод сайд нь гарын үсэг зурахгүй хав дарж байгаа гэсэн мэдээлэл байна. Д.Зоригтын хувьд МАН-ын төлөөлөл бүхий сайд. Тэр утгаараа намынхаа болон гишүүдийнхээ ашиг сонирхлыг хамгаалж буйг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа “Хөшөөт” төслийн зохицуулагч У.Барсболд МАН-ыг МАХН байхад нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан учраас намын жирийн нэгэн гишүүн, сайд Д.Зоригт түүний эсрэг шийдвэр гаргаж, Хөшөөтийг Стратегийн ордод оруулснаар төрд 51 хувийг нь авах улс төрийн зориг хүрээгүй бололтой.
Хөшөөтийг стратегийн ордод оруулах асуудалд өнгөрсөн хавраас эхлээд улс төрийн “хар муурнууд” гүйх болсон. Зарим нэг УИХ-ын гишүүд ҮАБЗ болон УИХ-ын ажлын хэсгийн нэр барьж Хөшөөтийг хятадуудад 100 хувь үлдээхийн тулд багагүй лообий хийсэн. Улс төрийн хоёр гол нам, нам доторх бүлэглэлийн төлөөлөл болсон тэдний ард улс төрийн биш бизнесийн ашиг сонирхол нуугдаж байсныг Төрийн ордноор нэг ярьж байсан. Харин одоо Хамтарсан Засгийн газар дахь МАН-ын төлөөлөл бүхий шийдвэр гаргагч нь ийнхүү улстөржиж байгаа нь хувийн ашиг сонирхол уу, хувьсгалын эрх ашиг уу.
Д.Оюун-Эрдэнэ