Сирийн удирдлага НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ захидал илгээж эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд болж буй мөргөлдөөнийг зогсоох талаар шинэ санал дэвшүүлсэн байна. Дамаскийн эрх баригчид захидалдаа, дангаар гал зогсоож дөрөвдүгээр сарын 10 гэхэд армийн анги нэгтгэлүүдийг хотуудаас гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэтэл Башар Асадын санаачилга АЗ-ийн гишүүдэд төдийлөн итгэл төрүүлсэнгүй. Сирийн эрх баригчид ердөө цаг хожих гэж оролдож байгаагаас бус гал зогсоох талаар бодитой алхам хийхгүй байх гэж гишүүн орнууд үзэж байна.
НҮБ болон Арабын улсуудын Лигийн /АУЛ/ тусгай элч төлөөлөгч Кофи Аннан АЗ-ийн гишүүдтэй Женев хотоос видео бага хурал хийн ярилцах үеэрээ Дамаск дангаараа гал зогсооход бэлэн байгааг дуулгажээ. Тухайлбал, Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем Кофи Аннанд бичсэн захидалдаа хэд хэдэн үүрэг хүлээхэд бэлэн гэдгээ дурдсан байна. Үүнд, хот суурин газруудад хүнд зэвсэг техник хэрэглэхээс татгалзах, дөрөвдүгээр сарын 10 гэхэд хотуудаас цэргээ гаргах, анги нэгтгэлүүдийг гаргаж дууссанаас хойш 48 цагийн дараа гал бүрэн зогсоох тухай хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг шинэ санал санаачилга дэвшүүлж байгааг захидалд өгүүлжээ.
Аннаны дуулгасан «сайн мэдээ» АЗ-ийн гишүүдэд өөдрөг бодол төрүүлсэнгүй. Асадыг эсэргүүцэгчид НҮБ, АУЛ-ын энхийн төлөвлөгөөг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн, гэвч үүний дараа ч гэсэн засгийн газрын цэргүүд Сирийн баруун өмнөд нутагт сөрөг хүчний отрядуудтай тулалдсаар байлаа. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райс хэлэхдээ «тэд нар амлалт өгдөг боловч түүнийгээ хэрхэн зөрчиж байгааг сүүлийн саруудад бид бүхэн харсаар байгаа» гэжээ.
Гэсэн хэдий ч АЗ-ийн гишүүн орнууд Сирийн эрх баригчдад 10-ны өдрийг хүртэл хугацаа олгоё гэсэн Аннаны саналыг дэмжлээ. Энэ хүртэлх хугацаанд тусгай элчийн зүгээс олон улсын ажиглагчдыг бүс нутаг руу илгээх талаарх өөрийн саналыг Аннан боловсруулан танилцуулах учиртай. Энэ нь юуны түрүүнд Ливантай залгаа хилийн ойролцоох Сирийн баруун өмнөд нутагт 200-250 офицерийн бүрэлдэхүүнтэй НҮБ-ын Энхийг сахиулагч хүчнийхнийг байрлуулах тухай асуудал яригдаж байгаа хэрэг. Гэхдээ ажиглагчдын хэсгийг Сирид илгээхийн тулд АЗ-өөс шинэ тогтоол гаргах учиртай, гэвч энэ нь тийм хялбархан бүтчих хэрэг биш гэж дипломатууд үзэж байна. Учир нь ОХУ болон Хятад өмнө нь хэд хэдэн мэдэгдэхдээ «Сирийн дотоод хэрэгт гаднаас хөндлөнгөөс оролцоход хүргэх аливаа шийдвэрийг хэлэлцэх үеэр хориг тавих эрхээ эдлэх болно» гэж байсан. Тэгээд ч ажиглагчдыг тийш илгээх нь гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа л боломжтой болох юм.
Сюзан Райсын дүгнэснээр бол, Кофи Аннан «Сирийн хямрал ингэтлээ ужгирсныг дутуу үнэлж байсан, иймээс эрх баригчдыг хот суурингуудаас цэргээ гарга гэж шууд шахалт үзүүлэхээс өөр аргагүйд хүрсэн» гэдгээ АЗ-ын гишүүн орнуудын өмнө хүлээн зөвшөөрсөн бололтой. Аннаны орлогч болох НҮБ дэх Палестины төлөөлөгчөөр ажиллаж байсан Насер аль-Кудва Сирийн сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.
Үүний зэрэгцээ НҮБ дэхь Сирийн төлөөлөгч Башар аль-Жафари АЗ-ийн хуралдаан дууссаны дараа хэлэхдээ «засгийн газар Кофи Аннанд өгсөн бүх амлалтаа биелүүлэхэд бэлэн байна» гэжээ. «Истамбулд болсон «Сирийн анд нөхөд» уулзалтын үеэр сөрөг хүчнийхэнд 100 сая ам. долларын санхүүгийн тусламж өгөхөөр шийдвэрлэсэн, мөн Вашингтон холбооны хэрэгсэл, шөнийн харааны хэрэгслийг босогчдод өгөхөөр болсон нь энхийн үйл явцыг тасалдуулах уршигтай» гэж аль-Жафари анхааруулсан байна.
МОНЦАМЭ