Массачусетс муж улсын захирагч асан Митт Ромни бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааны ээлжит шатанд Мерилэнд муж улсад ялалт байгууллаа.
Урьдчилсан дүнгээр, мягмар гарагт болсон сунгаанд Ромни сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч болох Пенсильвани муж улсын сенатор асан Рик Санторум 30-аас бага хувийн санал авсан байна.
Харин Төлөөлөгчдийн танхимын спикер асан Ньют Гингрич дөнгөж 9 хувь, Конгрессийн гишүүн Рон Пол 8 хувийн санал тус тус авчээ.
3-ны өдөр бүгд найрамдахчууд Висконсин муж улс болон нийслэлийн Колумбиа тойрогт сунгаа явуулсан бөгөөд одоогоор дүн нь тодорхойгүй байна. Гэхдээ олон нийтийн санал бодлыг тандваас Митт Ромни дахиад ялсан байх магадлал өндөр байгаа юм.
Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвших цорын ганц нэр дэвшигч нь хэн байх вэ гэдэг нь наймдугаар сарын сүүлчээр хуралдах тус намын их хурлын үеэр тодорхой болно. Сунгаанд ялахын тулд тухайн нэр дэвшигч дор хаяж 1144 санал авсан байх шаардлагатай. АП агентлагийн мэдээлснээр бол, мягмар гарагийн сунгаанаас өмнө Ромни 572, Санторум 272, Гингрич 135, Пол 51 санал тус тус авсан байлаа.
МОНЦАМЭ