logo
Хятадууд чинээлэг болохын хэрээр махныхаа хэрэглээг өсгөх болжээ

Хятадууд чинээлэг болохын хэрээр махныхаа хэрэглээг өсгөх болжээ

2011/06/11
Хятадын амьтан хамгаалах Пета группын жүжигчин Гао Юан Юан хүмүүсийн анхаарлыг татахын тулд нэгэн соргог санаа сэджээ. Тэрээр байцааны навчаар хувцас хийн өмсөн, улаан чинжүүгээр хийсэн хүзүүний зүүлт зүүж авахуулсан зургаар сурталчилгаа хийж Хятадын ард түмнийг Цагаан хоолтон болохыг уриалжээ. Ингэснээрээ цагаан хоолтон байх нь секси харагддаг гэдгийг харуулах зорилготой байсан гэнэ. Юан Юан “Цагаан хоолтон болсны дараа миний бие маш их хөнгөрсөн. Анх цагаан хоол идэж эхлэхэд дасахгүй их иддэг болсноос бага зэрэг жин нэмсэн. Гэхдээ аажимдаа дасч, жингээ хасч чадсан. Одоо бүр дассан” гэсэн байна. Хятад улс уламжлалынхаа дагуу мах бага иддэг байжээ. Харин Хятадын дундаж давхрагынхны орлого нэмэгдэж, чинээлэг болохын хэрээр Хятадууд мах их хэрэглэдэг болжээ. Хятадад нэг хүн жилд дунджаар 55 кг мах хүнсэндээ хэрэглэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн 4 жилд Хятадын хүн амын махны хэрэглээ 4 дахин өсч, таргалалттай холбоотой өвчин ихээр гарах болсон байна. Гэхдээ Хятад хүмүүсийн махны хэрэглээ  барууны орнуудынхаас бага байгаа юм байна. Мах их идэх нь зүрхний өвчлөл, судасны хана зузаарах зэрэг өвчлөлийг үүсгэдэг. Харин мах иддэг хүмүүс шим тэжээлийг мах болон ногооноос 2 уулангаас нь авч балансаа барьж байх хэрэгтэй. Цагаан хоолтон болгон эрүүл байдаггүй шүү дээ. Тэдэнд ч бас махнаас авдаг уураг дутагдаж байгаа. Хамгийн гол нь балансаа барьж тохируулж хэрэглэж байх ёстой гэж ярьсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш