logo
Дэлхийн цаг агаар дахин хоёр хэмээр дулаарвал сүйрэл болно

Дэлхийн цаг агаар дахин хоёр хэмээр дулаарвал сүйрэл болно

2012/04/06
Дэлхийн цаг уур судлаачид цаг агаарын хэт дулаарал болон түүний хор хохирлын талаар янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа билээ. Энэ долоо хоногт дэлхийн хэт дулааралтай хэрхэн тэмцэх талаар эрдэмтэд мэтгэлцэж, ээлжит хурлаа Лондон хотод хийсэн байна. Чуулганд оролцогчид манай гарагийн цаг агаар хэцүүдэхэд ганц хуруу дутуу болсныг хүлээн зөвшөөрөв. Ойрын арван жилд энэ үзэгдэл үргэлжилбэл хор хохирол нь аймшигтай байхыг тэд мэдэгджээ.

Австралийн цаг уурын өөрчлөлтийг судлах Үндэсний хүрээлэнгийн захирал Уилл Штеффен “Бид их өөрчлөлтийн босгон дээр байна. Хэрэв бид агаарын хэмийг дахиж хоёроор нэмэгдүүлбэл байдал хүндрэх болно” гэж өгүүлэв. Хэрэв агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн хэмжээ өнөөгийн түвшинд байх юм бол 2100 он гэхэд агаарын дундаж температур 6 хэмээр нэмэгдэх аж. Ингэвэл сүйрлийн байдал үүснэ. Тийм учраас хүлэмжийн хийн агуулгыг багасгаснаар өнөөгийн нөхцөл байдалд буцаж очно гэсэн боломж дэлхийн оршин суугчдад байхгүй юм. Хоёр хүчин зүйл цаг уурын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлөл үзүүлнэ. Мөсөн уулнууд хайлж, халуун орны ой мод устаж үгүй болвол хэт дулаарал явагдана. Эрдэмтэд нүүрс түлж ажилладаг дулааны цахилгаан станцуудын хэрэглээнээс татгалзахыг зөвлөж байна.
www.wikimon.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш