Энэ жилийн сонгуулийг АНУ-ын "ES&S" компанийн "DS200" маркын машинаар авахаар болсон. Уг машины нэг бүрийг нь 3200 ам.доллараар авна хэмээн тооцож нийтдээ 9.6 сая ам.долларыг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл уг машин нь АНУ-д 1000 орчим ам.долларын өртөгтэй гэнэ. Хэрэв итгэхгүй бол google-ээс машиных нь маркаар хайгаад үзэх хэрэгтэйгч учир мэдэх хүмүүс хэлэх боллоо.
Тэгэхээр манай улс 1000 ам.долларын машиныг мөнгө цохиж гурав нугалсан үнээр авах гэж байгаа хэрэг. Үнэндээ Сонгуулийн ерөнхий хорооныхон ч төсөвт хөрөнгийг нь суулгаад байхад дээрх машиныг авахын оронд Солонгосын банкнуудад ашиглагддаг ердийн сканнер авчирч улстөрчдийн уурыг барж байсан ч учиртай бололтой.
Гэхдээ АНУ-аас оруулж ирэх тэрхүү автомат машинд найдах нь бас л эргэлзээтэй. Учир нь тус улсын 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дээрх автомат машин нь алдаа гаргаж Бушыг ялалтад хүргэсэн гэлцдэг. Үүнээс хойш тус улс өнөөх автомат машиныг сонгуульд ашиглахаа больж хөгжил буурай орнууд руу шахдаг болсон гэх. Тэгэхээр манай улс анх удаа автоматаар тоолох гэж байгаа тул гарах үр дүн эргэлзээтэй л гэсэн үг.
Д.Бат
Эх сурвалж: "Нийгмийн толь"