logo
Оросын мафийнхан Монголын луйварчдыг цээрлүүлнэ

Оросын мафийнхан Монголын луйварчдыг цээрлүүлнэ

2012/04/06
Сүүлийн үед төр засгийн хэмжээнд цөмийн энерги, уран олборлолтын асуудал хүчтэй яригдах болсон билээ. Үүнтэй зэрэгцэн олон түмэнд мэдэгдэлгүй нууц явагдаж ирсэн ураны бизнесийг тойрсон хэл ам ч сүүлийн үед хүчтэй хөндөгдөх боллоо. Монголд ураны нөөц бүхий 23 уурхай байдаг гэнэ. Гэтэл тус уурхайн 17 нь Ц.Соёмбо гэгч "нууц ноёнт"-ны мэдэлд байдаг аж.

Цөмийн энергийг түлхүү хэрэглэдэг Орос, Канад, АНУ-ын улсуудад ямарч татваргүйгээр уран нийлүүлж баяжсан энэ эрхэм сүүлийн үед Оросын мафийнхантай дайсагналцах болсон талаар улс төрийн хүрээнийхэн шивнэлдэх болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Соёмбо нь хоёр сая ам.долларыг Оросуудаас залилсан хэргээр буруутгагдаж, шүүхийн хаалга татсан гэнэ. Хэрэв Монголын шүүх Ц.Соёмбын талд шийдвэрээ гаргах аваас Оросууд Ц.Соёмбыг хэн ч биш болгоод зогсохгүй, түүний нууц бизнесийг хамгаалдаг улстөрчдийг ч үгүй хийнэ хэмээн заналхийлсэн талаар бор шувуу жиргэв.

Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш