УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхлэх үеэр байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагынхан Төрийн ордны баруун, зүүн хаалгыг хааж энэ удаагийн чуулганаар "Цөмийн энерги ашиглах, АЦС барих бүх хууль дүрмийг цуцал, урт нэртэй хуулийг хэрэгжүүл" гэх мэт шаардлагыг тавилаа.
Жагсаалд нийт 40 гаруй хүн оролцсон бөгөөд бүгд туг, лоозон барьсан байв. Тэд "Цөмийн аюулгүй Монгол орны төлөө" хөдөлгөөн өрнүүлж, энэ хүрээнд Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 29-нд цуглаан зохион байгуулсан юм.
Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 10-15-ны өдрүүдэд АЦС барих гэрээ байгуулахаар Япон улсад айлчилсан нь тэдний тэмцлийг улам эрчимжүүлсэн. Энэ үед тэд есөн зүйлтэй албан шаардлагыг тавьж байсан. Тухайлбал, Ерөнхий сайдын энэхүү айлчлалтай холбоотойгоор ямар гэрээ хийсэн талаар болон үүнийгээ ард түмэнд ил болгож, баталсан хуулиа хүчингүй болгох, цөмийн энергигүйгээр амьдарч чадахгүй байвал үндэслэлээ ард түмэндээ тайлбарлаж, санал асуулга явуул гэж байсан юм.
Ард түмэн зөвшөөрвөл бид ч жагсаал цуглаанаа зогсооно гэсэн. Тэгвэл өчигдрийн жагсаал цуглаанд 40 гаруй төрийн бус байгууллага нэгдэн, тамга дарж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлжээ. Нийтдээ 700 гаруй ТТБ шаардлага тавьж байгаа гэв. Мөн улс төрийн намуудад цөмийн эрчим хүчний талаарх байр сууриа тодорхой болго гэсэн албан тоот явуулсан байна. Хэрвээ ойлголцож чадвал хамтран ажиллах санамж бичиг байгуулах аж.
Энэ үеэр Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагуудын ерөнхийлөгч Ж.Батболдоос дараах тодруулгыг авлаа.
-Хаврын чуулган эхэлсэнтэй зэрэгцүүлэн жагсаж байна. Чуулган ямар шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна?
-Ерөөсөө гол асуудал нь хуулиа хүчингүй болгох ёстой. Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор эзэмшихээр 2009 онд тусгай хууль гаргаж, цөмийн ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн. Гэтэл, Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараагаар дэлхий нийт цөмийн энергийн талаарх хууль дүрэм, бодлогоо эргэн харж, түүнээс татгалзах болсон. Бид ч гэсэн хуулиа эргэж харах ёстой. Монгол Улс атомын эрчим хүчнээс татгалзах хэрэгтэй.
Энэ нь өөрөө аюултай юм байгаа. Наад зах нь хог хаягдлыг нь яах вэ, хүн төрөлхтөн үүнийг шийдээгүй байгаа шүү дээ. Тэгээд ч атомын эрчим хүч нь өндөр өртөгтэй юм байна лээ. Байгаль орчинд халгүй гэдэг нь ч худлаа. Монгол Улсын хэмжээнд 120 лиценз тараагдсан. Одоо гурван газарт уран олборлож эхэлсэн. Алт, зэсийнхээ уул уурхайг хариуцлагатай ажиллуулж чадахгүй байгаа энэ үед "чөтгөрийн галаар наадаж" байгаа хэрэг болно. Тиймээс бид чуулган эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдэд мессежээ хүргэж байна.
-Зарим хүмүүс Монгол Улс яагаад Хойд Солонгос шиг Цөмийн энергиэрээ хүчирхэг байж болохгүй гэж?
-Хойд Солонгос бол өөрийнхөө аймаар тотилатор дэглэмээрээ ард түмнээ дарамталж, хамгаалахын тулд л цөмийн эрчим хүчийг дайны зориулалтаар ашиглаж байгаа. Монгол Улс ардчилсан улс. Хэн бидэнд дайсагнах гээд байгаа юм. Манай улсад тийм дайсан байхгүй. Харин бидэнд дэмжлэг л байна. Тиймээс Монгол Улс цөмийн эрчим хүчийг дайны зориулалтаар ашиглах нь буруу. Ингэж ярьж байгаа хүмүүст "Битгий солиор" гэмээр байна.
Өнөөдөр АНУ ч, ОХУ ч өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа. Тийм ч учраас хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчнээс татгалзаж байна. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа тунхаглахдаа "цөмийн зэвсэггүй бүс нутаг" гэж зарласан байгаа. Манайд маш их нүүрсний баялаг байхад заавал ийм эрсдэлтэй цөмийн эрчим хүчийг ашиглах шаардлага байгаа юм уу. Бидэнд хэрэггүй, хэрэглэж чадах ч үгүй. Монгол Улсын өнөөгийн хөгжлийн байдал, технологийн байдал, бэлтгэгдсэн эрчим хүчний хууль эрх зүйн байдал зэргийг харахад л ард түмэнд гай авчрах асуудал. Энэхүү цөмийн энергийн станцад террорист нэг нөхөр ирж бөмбөг хаяхад л хамгаалж чадахгүй шүү дээ.
Японд болсон газар хөдлөлт, цунами гэх байгалийн гамшиг нөмөрсөн нь дэлхий нийтэд сургамж, ташуур өгснийг санан дурсах хэрэгтэй. Байгалийн гамшгийн зэрэгцээ хүний гараар бүтсэн цөмийн цахилгаан станц хүн төрөлхтнийг хэрхэн үгүй хийж болохыг энэ түүх сэрэмжлүүлсэн шүү дээ.
Ө.Нараа
Эх сурвалж: "Нийслэл таймс"