logo
Өмнөд Африкт хирсийг хууль бусаар агнах нь нэмэгджээ

Өмнөд Африкт хирсийг хууль бусаар агнах нь нэмэгджээ

2012/04/07
Одоогоос 10 жилийн өмнө Өмнөд Африкийн Крүгер дархан цаазтай газраас анчид жилд 15 хирс агнадаг байжээ. Харин өнгөрсөн жил Өмнөд Африкт нийтдээ 448 хирсийг агнасан байна. Гэтэл он гарснаас хойш энэ улсад 159 хирсийг хулгайн анчид устгажээ.
Вьетнам, Тайланд зэрэг Азийн улсуудад баян чинээлэг иргэдийн тоо нэмэгдэж байгаагаас болж ховор амьтдыг агнах нь нэмэгдсэн гэнэ. Учир нь уламжлалт эмийн найрлагад ордог үнэтэй орц болох хирсний нунтагласан эврийг авах бэл бэнчинтэй хүний тоо өсчээ. Хирсний эвэр нэг кг нь 65000 долларын үнэтэй байдаг учраас энэ ховордсон амьтныг агнах нь анчдын хувьд тун ашигтай бизнес байдаг байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад хоёр төрлийн хирс нутагшдаг.  Энэ улсад 2.000 орчим цагаан хирс, 2.400 гаруй хар хирс байдаг тухай мэдээлэл байдаг юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш