Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм.
Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгтээ ирж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт хамрагдаж, 40-өөс дээш насны нийт иргэд, хөдөлмөрчид, 30-60 насны эмэгтэйчүүддээ хандан өөрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө цаг гарган харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан энэхүү үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мөн тэрээр өрхийн эмнэлгийн эмч нар энэ ажлыг зохион байгуулалттай, техник хэрэгслийн хувьд өндөр түвшинд, чанартай эхлүүлж байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гээд бид өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монголчууд бид эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тиймээс бүгдээрээ эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ.
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгт энэ үеэр Засгийн газраас эхлүүлсэн “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эхчүүд олон байлаа . Өдөртөө 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй эмгэгүүд нийтлэг байгааг өрхийн эмч Ерөнхий сайдад танилцуулж байв. Тус өрхийн эмнэлэг нь 41 мянган хүүхдэд үзлэг хийх юм байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.
Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлснээр эхний шатанд 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, хоёрдахь шатанд үзлэгээр ямар нэг эмгэг илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Засгийн газрын тэргүүн үүний дараа Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар зохион байгуулах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Энэхүү үзлэгт зорилтод насныхан бүрэн хамрагдсанаар манай хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон “Цусны даралт ихсэлт”,“Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөх болон умайн хүзүүний хавдар“-аас эрт сэргийлж, эрт үе шатанд нь эмчлүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах, өвчний хүндрэлд зарцуулах эрүүл мэндийн өртөг, зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.
Мөн цаашид Засгийн газраас эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэ шинэ дэвшил гарган дэлхийн жишигт хүрэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү амралтын өдрөөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны зэрэгцээ жил бүр уламжлал болгон зохиогддог “Засгийн газрын цом-2012” сагсан бөмбөгийн тэмцээнд ч оролцоод амжлаа. Уг тэмцээнд 11 яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Дашрамд дуулгахад Засгийн газрын тэргүүн спортод элэгтэй, бас ч эвсэлтэй гэдгээ харуулж сайд нарын дунд зохиогдсон 3-н онооны шидэлтийн тэмцээний аварга боллоо.