Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй хувьтай явж байна, хаваржаа сайхан байна гэх яриагаар малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ.
Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо.
Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар ийм их малтай орон байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм. Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн олон оронд байдаг байна.
Энэ аяны анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд аль хэдийнээ нэвтрээд эхэлжээ. Бүр анхны айлуудын ч нэг юм байна. Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтайг тэд ярилаа. Төв аймгийн хувьд 27 суманд хоршооны сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Олон малтай, бусдыгаа манлайлж байгаа малчдыг үүнд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэмээн албаны хүмүүс ярьж байлаа. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүгдийгээ бөөний худалдаан сүлжээ болон “Нэг сум- нэг бүтээгдэхүүн” хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.
Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаад авна лээ. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсон хэрэг байсан гэдгийг тэмдэглээд, их олон эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан шүү гэдгийг хэлсэн юм. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “ Таван -Эрдэнэ” хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн нэг үр дүн нь төлийн хорогдолгүй,малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар ч бодлого бариад эхлэхийг үгүйсгэх аргагүйн нэгэн жишээ бол энэ юм.
Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, малчны хотонд хангах шалгуур үзүүлэлттэй болж өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айлд 240-д мянган төгрөгийн орлого орж иржээ. Мөн энэ сумын хувьд мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар гэнэ. Энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх талаар, малчдын амьдралыг бодитойгоор дэмжихэд төрийн зүгээс онцгой анхаарах болно гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ.
Хоёр жилийн өмнөх зудны дараа мал өссөн хэдий ч таваарын хэмжээ, жин татах хэмжээнд хүрэхгүй байгаа учир малчид малаа зарахгүй байгаа, мөн нөгөө талаар “Хүний хөгжлийн сан”-гаас олгож байгаа бэлэн мөнгө тэднийг бас малаа зарахгүй байх бас нэг шалтаг болж байгаа гэх яриа хэр үндэстэй вэ гэх асуулт ч гарч байлаа. “Хүний хөгжил санг”-аас олгож буй бэлэн мөнгө, оюутнуудад олгож буй тэтгэлэг малчдын амьдралд ихээхэн тус дэмжлэг болж байгааг харин тэд сайшааж байлаа.
Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очир гуайнхаар Ерөнхий сайд ийнхүү үдэллээ. О.Бямба-очир гуай сумын сайн малчнаар 4 удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм байна. 3 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, өөрийн дэргэдээ айлсуулжээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байна гэж ярих тэдний гадаа шинэ төлийн дуу ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.