logo
Арабад арслан тэжээдэг хүн баян чинээлэгт тооцогддог

Арабад арслан тэжээдэг хүн баян чинээлэгт тооцогддог

2012/04/09
Жасим Али гэдэг залуу Тимур гэдэг гэрийн болсон тэжээмэл байсан арсланг аварч амьтны хүрээлэнд авчирчээ. АНЭУ-д нэн ховордсон зэрлэг амьтдыг гаршуулж тэжээх нь хуулиар хориотой баьдаг.  Одоо Тимур арслан Жасим Алигийн үнэнч анд болжээ. Тимур хумсаараа л хүнийг гэмтээхгүй бол хүнд муу юм хийдэггүй. Тимур бол амьдрах орчноосоо тусгаарлагдаж, хүний гараар тэжээгдсэн цөөн зэрлэг амьтдын нэг юм. Жасим Али амьтны хүрээлэндээ нэн ховордсон арслангаас гадна, ховордсон матар, Бабунь сармагчин, бүргэд, пума буюу хар ирвэс, Хаина буюу цөөвөр чоно тэжээдэг. Эзэн нь өөр амьтантай толговол Тимур харамлаж, эзнээ цохидог. 2011 онд албаны хүмүүс 200 гаруй тэжээмэл болгосон зэрлэг амьтдыг олж, илрүүлж хураан амьтны хүрээлэнд авчирчээ. Албаны хүмүүс муурын төрлийн амьтдыг WWF буюу зэрлэг ан амьтан хамгаалах сангийн хөрөнгөөр нутагшуулж байна. Гэсэн ч зэрэлэг амьтдыг худалдаалж наймаалах явдал газар авсан нь тэдний ажилд хүндрэл учруулдаг байна. Арабуудын хувьд зэрлэг амьтан тэр дундаа аварга муурнууд тэжээнэ гэдэг баян тансаг, нэр хүндтэйд тооцогддог. Цагаан арслан гэхэд 1 нь 50 мянган долларт хүрдэг.
Нэгэн бичлэгт арслан тэжээгч нэгэн арслангаараа найзуудыгаа айлгаж байна.... Нэгэн эр хүлээн авалтан дээр улаан ирвэс хөтлөөд орж ирж байна......Нэгэн эр арслан унаж байна....... гэх мэтээр Арабууд зэрлэг амьтан тэжээх хоббитой байдаг.
Жасим Алигийн ярьж байгаагаар Арабад хэн нэгэн нь маш өндөр үнээр зэрлэг амьтан худалдаж авбал тэр хүн маш баян чинээлэгт тооцогддог. Хэрэв хэн нэгэн нь арсланг гаршуулж, өөриймсөг болговол тэр хүн зоригтойд тооцогддог уламжлалт ойлголт байдгаас хүмүүс зэрлэг амьтан тэжээх сонирхол байдаг. Гэхдээ энэ нь амьтны эрх зөрчиж, байгаль дээр байгаа амьтдыг улам ховордуулж байгаа аж. Дубайгн зэрлэг амьтан хамгаалах төвийн ажилтан Аиша Келайф жижиг амьтдыг асардаг. Түүний хүрээлэнд 300 орчим зэрлэг амьтан байдаг. Эдгээр олон амьтдыг тэжээхэд сард 10 мянган доллар зарцуулах болдог. АНЭУ-ын засгийн газар тэдний зэрлэг амьтан хамгаалж байгаа үйлсийг дэмждэг ч хангалттай мөнгө өгдөггүй байна. Тиймээс тэд “бор зүрхээрээ”  амьтдыг хамгаалж байна. Зэрлэг амьтад хүний гар дээр зовж, тэдний зугаа болж байхаар амьтны хүрээлэнд байлгаж, аажмаар байгальд  нь дасган суллан явуулах нь зөв гэж амьтан хамгаалагчид үзэж байна. Тэд хэзээ нэгэн цагт хайртай амьтдаа зэрлэг байгальд нь тавина гэж найддаг байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш