logo
АНЭУ тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж эхэлжээ

АНЭУ тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж эхэлжээ

2012/04/09
Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) хувьд нэг бөхтэй тэмээ гэдэг бол тэдний бэлэг тэмдэг юм. Олон зууны турш Араб хүмүүсийг “Тэмээ ундагууд” гэж хочилдог байсан. АНЭУ-д хэн ч ямар ч амьтныг худалдан авч, тэжээж болдог хуультай. Тэр тусмаа нэг бөхт тэмээг. Арабууд олон зууны турш нэг бөхт тэмээг тээврийн хэрэгсэл болгон ашигласаар ирсэн. Машин техник хөгжөөд хүмүүс ямар ч элсэн цөл, бартааг туулж чаддаг болсноор элсэн цөлийг гатлах хөлөг гэгддэг байсан Арабын нэг бөхт тэмээ хүмүүсийн хэрэгцээнээс гарсан гэж бодож байвал эндүүрэл болох нь ээ. Муташа Ривесли тэмээ үржүүлж, олон жилийн өмнөөс уламжлагдсан ирсэн ингэний сүү, хоормогийг орчин үеийн байдлаар боловсруулан зах зээлд гаргаж эхлээд байна. Ингэний сүү  бол Араб болон Төв Азийн улсуудад шинэ зүйл биш. Харин ямар ч хүн ууж болохоор боловсруулсан хоормог бол шинэ зүйл юм. Тэрээр нэг дор 12 тэмээ саах хүчин чадалтай тусгай тоног төхөөрөмж бүхий фермдээ өдөрт нэг тэмээнээс 6 л орчим сүү сааж авдаг байна. Сүүг тусгай бодисоор ариутгаж, сэрүүн газар тусгай саванд хадгалаад хуванцар саванд савладаг байна. Тэмээний сүүнд өөр шоколад, гүзээлзгэнэ зэргээр чихэр жимсээр амт оруулна. Мөн сүүгээр шоколад, бялуу зэрэг бусад сүүн бүтээгдэхүүн хийж байна. Дубайд дэлхийн анхны тэмээн сүүгээр үйлчилдэг кафе байгуулагджээ. Тэнд тэмээн сүүгээр хийсэн кекс, бялуу зэрэг бусад сүүн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Гадаад дотоодын аялагчид ч өвөрмөц амттай бүтээгдэхүүнийг амтархан иддэг болжээ. Тэмээн сүүгээр орчин үеийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хийх төслийг анх дотоод комапниуд санаачилж, АНЭУ-ын засгийн газар санхүүжүүлжээ. Сүүнд байнгын лабораторийн туршилт, шинжилгээ хийж хүний эрүүл ахуйд нийцэж байгааг шалгадаг байна. Эрдэмтдийн ярьж байгаагаар тэмээний сүү үнээний сүүг бодцол C витамины агууламж өндөр, өөх тос багатай учир хүний биед сайнаар нөлөөлдөг юм байна. Тэмээг зориулалтын тэжээл болон луувангаар тэжээж байна. Айлаас эрэхээр авдраа ух гэгчээр  АНЭУ-ын иргэд гадаадаас өндөр үнээр сүү, сүүн бүтээгдэхүүн импортлох нь багасч байгаа юм байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш