Афганистанд цэргийн ажиллагаа явуулж байгаа холбоотны хүчний цэргүүд шөнийн цагаар ажиллагаа явуулж, Талибаны дайчин байж болзошгүй сэжигтэй хүмүүсийг баривчилсаар байна. Одоогоор буун дуу гараагүй ч тэдний ойролцоо холбоотны хүчин нисдэг тэрэг ашиглан Талибаны байрлалд цохилт өгсөөр байна. Шөнийн цэргийн ажиллагаанд Афганы энгийн иргэд таатай хандахгүй байна. Тэд холбоотны хүчний дайчдыг өөрсдийнх нь амар тайван байдалд садаа учруулж байна гэж ундууцаж байгаа юм. Өнгөрсөн 9 сард холбоотны хүчин Талибаныг санхүүжүүлж байсан гэж үзсэн Сабал Ал Малмаг устгасан нь Афган иргэдийн дургүйцлыг хүргэээд байгаа. Тэрээр АНУ-ын цэргүүгийн эсрэг пуужин харваж байсан гэж буруутгагдан Гуантанамод Бейд хоригдож байгаад суллагджээ. Харин түүнтэй хамт хоригдож байсан, түүнийг сайн мэдэх хүмүүс Сабал Ал Малмаг үр хүүхдээ тэжээж, ар гэрээ авч явах гэж хичээж байсан жирийн л нэгэн Афган хүн байсан гэж холбоотны хүчнийг буруутгасан юм. Ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Ал-Хааж Шужа-Ул Мулк баривчлагдсан энгийн иргэд Талибуудтай ямар ч холбоогүй учир суллах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Америк цэрэг Афганы энгийн иргэдийг хомроглон устгасан хэрэг явдал болсны дараа АНУ-ыг үзэн ядах үзэл дэвэрч, Афган болон АНУ-ын харилцаа хүйтрэх тийшээ хандаад байгаа. АНУ-ын хувьд Афганд тогтвортой байдал үүсч аюулгүй хүчнийхэн өөрсдөө бие дааж аюулгүй байдлаа сахиулдаг болсны дараа цэргээ гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn