Өнгөрсөн 9 дүгээр сард Грект нийгмийн бухимдлаа илэрхийлсэн нэгэн эрхэм өөрийгөө шатааж, зулын гол болох гэж оролдсон. Түүнээс сэтгүүлчид сурвалжлага авч, юу болсон талаар тодруулсан байна. Түүний яриагаар бол ЕХ-оос Грекийн эрх баригчдыг аусторити мэйжурс буюу төсвийн зардлаа багасаж хугацаандаа өрөө төлвөл нэмж зээл тусламж олгоно гэсэн заавар өгсний дагуу Грек улс бүсээ чангалж байгаа нь иргэдэд хүндээр тусч байгаа юм байна. Грек эдийн засгийн хүнд байдалд байгаагаас улбаалан ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа. Грекийн биснесмэн асан Апостолис Полизонисын бизнес явуургүй болж, олон сар ажил хайж явсан боловч ажил олдоогүй. Тиймээс тэрээр Грекийн олон гэр бүлийг ажил амьдралгүй болгож байгаа улс төр эдийн засаг нийгмийн тогтолцоог эсэргүүцэн тэмцэж, түүний үгийг сонсоогүй эрх баригчдад цочроо өгөх зорилгоор өөрийгөө шатаасан гэж ярьсан байна. Апостолис Полизонисын ярьж байгаагаар түүнийг өөрийгөө шатаах гэж оролдсоноос хойш байдал дээрдээгүй. Байдал улам хүндэрч Грекчүүд өдөр ирэх тусам ажилгүй болж, амжиргааны зардлаа төлж чадахгүйд хүрч байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар Грек нь Евробүсээс бараг цорын ганц аж үйлдвэржээгүй улс учир экспорт бага. Аялал жуулчлалаар гол төлөв төсвөө бүрдүүлдэг, эдийн засгийн хүчин чадлын хувьд Евробүсдээ хамгийн сул нь учир ямар ч дэмжлэг үзүүлсэн нэмэргүй гэж эдэийн засагчид үзэж байгаа юм. Зарим эдийн засагчид Грекийг Евробүсээс гаргасан нь дээр гэж үзэж байгаа. Учир нь Греман улс бараг дангаараа Евробүсийг чирч явж байгаа. Германы эдийн засгийн өсөлт удаашрахад Евробүс хямрах аюултай байгаа. Грекийн эдийн засаг хямрахад Испани, Итали, Португалийн эдийн засаг дагаад хямарчих шахсан юм.
Shuum.mn
Shuum.mn