Бушийн засаг захиргааныхан Афганистаны Талбаны дэглэмийг түлхэн унагах цэргийн ажиллагаа хэдхэн 7 хоног үргэлжилнэ. Дээд тал нь магадгүй 6 сараас хэтрэхгүй гэж мэдэгдэж байсан ч дайн 10 гаруй жил үргэлжилж байна. АНУ өчнөөн хөрөнгө зарж дайныг явуулж байна. АНУ-ын талаас 2 мянга гаруй цэргийн албан хаагч амиа алдаж, олон мянган цэрэг шархдаад байгаа. Гэмтэж шархадсан цэргүүд барагтай бол хүмүүсийн нүдэнд өртдөггүй, тангараг тавьж, үүргээ биелүүлсэн учраас тэдэнд гомдол гаргах эрх байхгүй. Америк цэргүүдийн хувьд сэтгэл санаагаар унаж, стресс ядаргаанд орох байдал нэмэгдэж байгаа нь саяхан Афганы 17 энгийн иргэнийг буудан хороосон үйл явдлаар ил болж гарч ирсэн. Америкийн зэвсэгт хүчний хошууч Санлей Коплан Вьетнамын дайнд оролцсон бөгөөд тэрээр уг дайныг АНУ-ын Зүүн Өмнөд Азид дур зоргоороо явуулсан, ямарч дүрэм байхгүй, дайн гэдэг нэртэй түрэмгий тоглоом байсан гэж үздэг юм. Санлей Коплан Вьетнамын дайны дараа PTSD буюу ядаргаанд орсон нь батлагдаж, сэтгэл санаа хэвийн болдоггүй, шөнө унтаж чаддаггүй, зөвхөн согтууруулах ундаа хэрэглэж байж унтдаг болсон байна. Тэрээр байнга дайны талбарт тулалдаж байна, найз нөхдөө алдаж байна гэж зүүдэлдэг болжээ. Түүний нөхөд нь өөрийг нь дэмий солиорч байна гэж үзэн шоолдог байж. Түүнийхээр бол дайн гэдэг бол хүмүүс бие биенээ алах хэрэгсэл. Тулалдааны үед хүн буудаж алах нь өөрийгөө сэтгэл зүйгээр алж байгаатай адил стресс ядаргаанд орж, улмаар өвчтэй болдог байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ирак болон Афганистанд алба хаасан нийт 2 сая орчим цэргийн албан хаагчдын 20 хувь нь дайн байлдаан алаан хядаанаас болж, их бага хэмжээгээр стресс яадаргаа, ийм төрлийн өвчин туссан байдаг байна.
Shuum.mn
Shuum.mn