logo
Иракийн цагдаа нар зөв зохистой хуцаслаагүй хүмүүсийг баривчилж байна

Иракийн цагдаа нар зөв зохистой хуцаслаагүй хүмүүсийг баривчилж байна

2012/04/09
Иракийн залуучуудыг бариу жийнс, бариу цамц буюу одоогийн залуучуудын стийл имиж болсон хувцас өмсөхийг хориглосон хэвээр байна. Хэрэв тийм хувцас өмссөн бол цагдаад саатуулагдах нь ээ. Нүүрээ харуулахаас татгалзсан Ахмед гэдэг залуугийн яриагаар бол өмдөө бага зэрэг доош унжуулж өмсөх юм бол асуудалд орох нь. Ахмед болон түүний найз нарийхан жийнс зэрэг стилтэй хувцас өмссөнийхөө төлөө саатуулагджээ. Иймэрхүү ижил хүйстэн байж болохоор хувцасласан бол цаашлаад цаазлуулах ч аюултай юм байна. Цагдаа нар Рэпчин, Ижил хүйстэн, Иймо буюу Рок стийлийн хувцаслан залуучуудыг мөшгиж, тэдний талаар тусгай жагсаалт гаргасан байна. Иймо буюу хар савхин хүрэм, хар бариу өмд өмсөж, Рок стилээр хувцасласан залуучууд Багдадад ховор байдаг. Хэн эдгээр стилийн хувцсыг оруулж ирдэг нь тодорхойгүй ч Иракийн эрх баригчид Ижил хүйстнүүд шиг хувцаслаж, үсээ засуулахыг хориглож, залуучуудад анхааруулдаг байна. Эдгээр стилийг муу ёр гэж үздэг байна. Дунд тушаалын албаны хүний хэлж байгаагаар Ижил хүйстэн эсвэл ижил хүйстэн шиг хувцасласан, Рок, Панк стийлээр хувцасласан олон залуучууд өмссөн зүүснээсээ болж, гадуурхагдан амиа алджээ. Иракийн дотоод хэргийн сайд  Иймо буюу Рок стил сонирхож байгаа хүмүүсийг мөрдөж, мөшгиж цээрүүлнэ гэж мэдэгдсэн. Морал Полис буюу ёс суртахууны  цагдаа нар ЕБС-аар явж Рок стилээр хувцасласан залуучуудад зөв зохистой хувцаслахыг анхааруулж, засрахгүй нэгнийг нь баривчилж байна. Тэд мөн Иракийн эмэгтэйчүүдийн дунд сургалт явуулж зүй зохистой хувцаслаж байхыг сануулжээ. Цагдаа нар үүнийгээ тайлбарлахдаа лалын шашны өв улсамжлал, ёс заншлыг  хамгаалахын тулд гэжээ. Гэсэн ч Иракийн өмнөд хэсгийн залуучууд энэ үйлдлийг эсэргүүцэж байна. Тэд залуу хүн юу хийх, юу өмсөж зүүх нь бидний дурын асуудал гэж тайлбарлаж байна. Залуучуудын ярьж байгаагаар тэд араг ясны зурагтай футболка, төмөр гинж, бугуйвч, бөгж зүүж, үсээ босгож болохгүй гэнэ. Ахмед үсээ засуулж, хар өнгийн Рок стилийн хувцас өмсөхөө больжээ.  Багдадад Иракийн уламжлалт бөгж, бусад гоёлын эд зүйлс зарагддаг. Харин  Рок стилийн бөгж, бугуйвч зарсан худалдагч мөн асуудалд ордог байна. Иракийн залуучууд өөрийнхөө дураар чөлөөтэй хувцаслаж болохгүй, зөвхөн уламжлалт лалын шашны даруу зөв зохистой хувцаслахаас өөр аргагүй болоод байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш