Монголын төр засгийн ажилтнуудын утасны жагсалт зөвхөн ажлын журмаар ашиглагдах ёстой. Албан байгууллагуудад иймэрхүү утасны жагсаалт байх нь хэвийн ч үзэгдэл. Тэгвэл Хятадын сайт дээр Төрийн түшээд тэр дундаа Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын ажилтнуудын нэрс овог нэртэйгээ, цахим шуудангийн хаягтайгаа бүрэн эхээрээ байгааг юу гэж ойлгох вэ? Гадаадын иргэд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын албан хаагчидтай зөвшөөрөл авч байж, холбогдох ёстой байдаг. Монгол төрд эзэн, төрийн ажил хариуцсан хүн байна уу, төрийн нууц гэж байна уу?
Кибр гэмт хэргээс бид өөрсдийгөө сэргийлж чадаж байна уу? Викиликс веб сайт 2006 оноос эхлэн интернэтээр АНУ болон бусад улсуудын гадаад бодлоготой нууц материалыг тарааж эхэлсэн нь Кибр дайн буюу Дэлхийн 3-р дайн эхэлснийг сануулсан. Сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж хэлэхдээ “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хэрэгтэй нууц материалуудыг сонгож сайтад байрлуулдаг. Түүнээс биш аль нэг улсын нууцад халдах зорилгогүй” гэсэн байдаг. Аль ч улсад Кибр халдлагатай тэмцэх байгууллага байдаг. Манайхан ажлаа сайн хийж чадаж байна уу? Ерөнхий сайдаа, Ерөнхийлөгчөө! Төрөөс төрсөн тэрбумтнууд дээгүүрээ хэрэлдэж байх зуур, гадныхан гэрт орж ирээд хэрэгтэй мэдээллээ аваад явчихаж байгаа юм биш биз.
Мөн Улсын Их Хурлын Гишүүд болон УИХ-ын Тамгын Газрын ажилтнуудтай холбогдох гэж бөөн юм болдог. Тэгвэл Монголын УИХ-ын тамгын газрын ажилтнуудтай холбогдохыг хүсвэл Хятадын сайт руу ороорой.