Дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тосны үнэ 120 доллар буюу маш өндөр байгаа. Газрын тосны үнэ цаашид ч өсөх магадлалтай байна. Учир нь газрын тосны томоохон хэрэглэгч орнуудын хэрэглээ өсч, газрын тосны импорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Энэ онд Европын Холбоо 502 тэрбум, АНУ 426, Хятад 251, Япон 198, нийлээд эдгээр улсууд 1.37 триллион долларын газрын тос импортлжээ. Европын Холбооны хэрэглэгчид сарын орлогынхоо 5-6 хувийг ажил гэрийн хооронд машинаар явах, гэр орны дулаанд зарцуулдаг байсан. Гэтэл газрын тосны үнэ өсөхөөр 5 хувь нь 10 гаруй хувь болж өссөн байна. Энэтхэг, Хятад улсуудын эдийн засаг маш хурдацтай өсч байгаа. Эдгээр улсууд эдийн засгийн өсөлтөө хадгалж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд газрын тос ихээр нөөцөлж байгаа. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд өссөр байх юм бол улс орнуудын инфляци хөөрнө. Европын Төв банк болон АНУ-ын холбооны нөөцөд инфляцыг бууруулах боломж, бололцоо бага байгаа. Тиймээс Саудын Араб улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, 1 баррель газрын тосны үнийг 120 байгааг 100 долларт хүртэл газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар 100 доллар гэдэг нь алтан дундаж буюу дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөлхгүй. Нефть олборлогчид ч хангалттай ашгаа олох юм байна. Барууны орнууд Ираны газрын тосны экспортын эсрэг хориг тавьж, ирэх 7 сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үүнээс болж газрын тосны үнэ өгцөм өсч байна гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Иран өдөрт 2.2 сая баррель газрын тос экспортлодог орон юм. Харин Саудын Араб өдөрт 2.5 сая, Арабын Нэгдсэн Эмирал Улс (АНЭУ) 280 мянга, Кувейт 190 мянга, Ирак 100 мянган баррель тус тус олборлодог. Саудын Арабаас бусад улсууд олборлолтоо нэмэгдүүлсэн ч дэлхийн зах зээл дээрх эрэлтийг бууруулахуйц нөлөөлж чадахгүй. Тиймээс Саудын Араб л ганц найдвар болж байгаа юм. Ойрхи Дорнодын эдгээр улсууд нийлээд өдөрт 3.2 триллион газрын тос олборлодог. 7 сараас эхлэн Ираны экспорт буурахаар Саудын Араб олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж, Ираныг нөхөх юм. 2008 онд 1 баррель газрын тосны үнэ 147 доллар хүрч хөөрч байсныг Саудын Араб олборлолтоо нэмэгдүүлж, бууруулж чадаж байсан юм. ОПЕК-ийн онууд 2011 онд 1.2 долларын цэвэр ашиг олсон үзүүлэлтээрээ түүхэн рекорд тогтоосон байна. Дэлхийн улсууд шинээр далайн ёроолд өрөмдлөг хийж эхлээд байгаа бөгөөд ирэх 5 жил 500 тэрбум баррель газрын тос олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Улсууд Ойрхи Дорнодоос газрын тосоор хараат байдгаа бууруулахаар чармайж байгаа боловч төдийлөн амьдрал дээр биелэхгүй байна. Тэгэхээр хүн төрөлхтөн хүссэн ч хүсээгүй ч ойрын хэдэн жил Ойрхи Дорнодын хэдэн улсаас газрын тосоор хараат байх нь ээ.
Shuum.mn
Shuum.mn