Эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тахианы мах хүний биед хортой байж магадгүй гэсэн үр дүн гарсан байна. Эрүүл амьдралын төлөө Жон Хопкинс төвийн эрдэмтэд тахиаг өсч, хөгжихөд зориулан хэрэглэдэг химийн бодис болон антибиотиконд шинжилгээ хийж үзсэн байна. Тэд 5 жилийн өмнө амьтанд хэрэглэхийг хориглосон антибиотик, Тайленол, Бенадрил зэрэг толгойны эмийн хольц байгааг илрүүлсэн байна. Гэхдээ хүний амь насанд шууд нөлөөлөх химийн бодис олдоогүй байна. Эрдэмтэд тахианы махан дээр бус харин араатан амьтан тэжээдэг тахианы далавч, өдөн хэсэгт нь судалгаа хийжээ. Тиймээс тэд Фермд үржүүлсэн бусад амьтадад химийн бодис байж магадгүй гэж таамаглаж байгаа учраас тахианы махан дээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй гэж үзэж байна. Харин Тахианы Махны Үндэсний Зөвлөл үзэхдээ судалгаа зөвхөн далавч болон өдөн дээр хийгдсэн учраас тахианы маханд хориотой антибиотик байна гэсэн баталгаа байхгүй. Тэгээд ч АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа тахианд энэ судалгаагаар илэрсэн хориотой антибиотикуудыг тарьдаггүй гэж мэдэгдсэн байна. Хүний биед хортой гээд байгаа хүнцэл гэх элементийг тэжээмэл амьтад хөрснөөс авах магадлалтай байдаг. Мөн эдгээр элемент бусад үр тарианд ч байдаг. Тэгэхээр Антибиокоор бус тэжээмэл амьтад өөрсдөө хоол тэжээлээрээ авсан ч байж болох юм байна гэж мэргэжлийн хүн ярйж байна. Ямартай ч хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр сахидаг АНУ-ын хувьд тахианы мах хортой хоргүй гэсэн маргаан үүсээд байна.
Shuum.mn
Shuum.mn