Флорида мужийн Санрайз дүүргийн цагдаагийн байгууллага гудамж, зам, талбайд хурд хэмжигч байрлуулж, албан үүргээ гүйцэтгээгүй, ямар нэг гэмт хэрэгтнийг мөрдөж мөшгөөгүй байхдаа хурд хэтрүүлж байгаа цагдаа нарыг барьж саатуулж байна. Уг нь цагдаа нар хөдөлгөөнд оролцохдоо бусдад үлгэр жишээ болохуйц соёлтой боловсон байх ёстой. Гэтэл зарим тохиолдолд цагдаагийн албан хаагч 1 жилд 50 гаруй удаа хурд хэтрүүлдэг байна. Цагдаагийн байгууллага хурд хэтрүүлсэн цагдаа нарын цалинг хасах, автомашиныг нь хэдэн сараар нь хураах, цол бууруулах зэрэг арга хэмжээ авч байна. Миний цагдаа намайг хамгаална гэж итгэж явсан цагдаа нар нь олон нийтийн газар хурд хэтрүүлж байгаад баригдсан бичлэг YOUTUBE дээр олон зуугаараа тавигджээ. Нэгэн бичлэг дээр нэг цагдаа далайн эрэг дээр олон нийтийн газар хурд хэтрүүлэн харайж байна. Өөр бичлэг дээр цагдаа 120 миль буюу бараг 200 км/ц хурдалж яваад өөр нэг цагдаад саатуулагдаж байна. Бас нэг бичлэг дээр 140 км/ц хурдтай явж байсан цагдаа нэгэн явган зорчигчийг дайран амь насыг нь хохироосон байна. Хууль бол хууль болохоор мэргэжил нэгт нөхөр байна уу, танил найз нөхөд байна уу, хамаагүй. Цагдаа цагдаагийнхаа ажлыг хяндаг болсноор цагдаагийн ажилтны ажлын ур чадвар, хариуцлага, сахилга бат дээшлэнэ гэж цагдаагийн удирдлагууд гэж үзэж байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn