Өмнөговийн Овоот толгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй «Саус гоби сэндс» компани БНХАУ-ын төрийн өмчит «Чалко» компанид хяналтын хувьцаагаа зарж байгаа. Тэгвэл эдгээр компанийн хувь эзэмшлийн наймаа нь манайд хэрхэн нөлөөлөх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус гишүүн, доктор Л.Сүхбуянтай ярилцлаа.
-Овоот толгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй «Саусгобисэндс» компани БНХАУ-ын төрийн өмчийн «Чалко» компанид хяналтын хувиа худалджээ гэсэн мэдээлэл байна?
-Сүүлийн үед «Айвенхоу Майнз» компанийн охин компани болох «Саус гоби сэндс» ХХК-ийн хувьцааг БНХАУ-ын төрийн өмчит «Чалко» компанид худалдах яриа хэлэлцээр явагдаад байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Эндээс харахад «Саус гоби сэндс» компанийн эзэмшдэг нүүрсний лиценз нь стратегийн орд болох Нарийн сухайтын ордод хамаарч байгаа юм.
-Тэгэхээр юу гэсэн үг вэ. Жишээ нь энэ ордын нөөцийн хувьд ямар байгаа вэ?
-Нөөцийн талаар нарийн мэдээлэл надад алга. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж буйгаар коксжих болон эрчим хүчний өндөр чанартай нүүрсний нөөц нь 500 сая гаруй тонн гэсэн мэдээлэл бий.
-«Саус гоби сэндс" компанийн ордын хяналтын увьцааг зарах ажил хэзээнээс эхэлсэн бол. Энд Монголын төр оролцох боломж бий юу?
-Яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байгааг дээр хэлсэн. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага нь тухайн орд дээр нарийн судалгаа явуулж, хэдий хэмжээний нөөц баялаг бий болсон, стратегийн ордод хамрагдаж байгаа эсэхийг ярих ёстой. Гэтэл одоогоор зөвхөн хоёр компанийн хооронд л яригдаж байна.
-«Саус гоби сэндс» компанийн эзэмшиж буй Нарийн сухайтын орд нь стратегийн орд газар. Үүнийг ашиглаж эхлэх үед нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон төрийн байгууллагууд оролцоогүй юм уу?
-2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор Нарийн сухайтын ордыг стратегийн ордод оруулсан. Өнөөдөр энэ асуудал яригдаагүйд эмзэглэж байна. Нарийн сухайт гэдэг газарт тухайн компани хайгуул хийгээд, нөөцийг нь тогтоосон. Тэгэхээр тухайн үед нь хайгуулын ажлыг хариуцаж байсан төрийн байгууллага тодорхой мэдээлэлтэй байж, ямар үнэ цэнэтэй орд вэ, стратегийн ордод хамаарагдах уу гэдэгт Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бодлогоор авч үзэх хэрэгтэй байсан боловч энэ ажил хийгдээгүй хоцорсон. Засгийн газраас хяналтын ажлаа цаг тухайд нь хийсэн бол өнөөдөр энэ асуудлыг тодорхой түвшинд ярих ёстой.
-Нарийн сухайтын орд «Чалко» компанийн мэдэлд очсоноор үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж ойлгож болох уу?
-Өмнөговь аймгийн газар нутаг нь манай улсад төдийгүй дэлхийн түвшний гангийн үйлдвэрт хэрэглэх, коксжих нүүрсний ашиглагдаагүй, эрэл хайгуул нь эрчимтэй явагдаж буй үндсэн орд. Энэ дотроо Нарийн сухайт нь Өмнөговь аймгийн баруун бүсийг хамарсан коксжих нүүрсний том орд. Үүнийг БНХАУ-ын төрийн өмчийн «Чалко» компани «Саус гоби сэндс» компанийн хяналтын хувьцааг эзэмшинэ гэдэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар нэгдүгээрт, манай улс гадны түүхий-эдийн хараат бааз болохгүй, мөн хөрөнгө оруулалтын тэнцвэрт байдлыг хадгална гэж заасан байдаг. Хоёрдугаарт, төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг бодлогоор харж үзэх шаардлагатай гэсэн баримт бичгүүд бий. Эдгээр асуудлаар ярих ёстой. Одоо ярихгүй бол «Өнгөрсөн борооны хойноос шар эсгий нөмөрнө» гэдэг болох байх.
-Тэгэхээр Нарийн сухайтын орд газар БНХАУ-ын төрийн өмчийн «Чалко» компанийн мэдэлд очсоноор ямар үр дагавар гарах вэ?
-Бид олборлож байгаа түүхий эдийнхээ хяналтын бүх хувьцааг худалдан авагч талд өгчихлөө Аливаа улсын төрийн өмчит компани төрийнхөө бодлогоор үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ёсондоо тэнд зах зээлийн зарчим гэж байхгүй. Тиймээс тэд манай гол түүхий эдийн бааз суурин дээр суучихаад, өөрсдөө үнээ тогтоож эхэлнэ гэсэн үг. Ийм ноцтой зүйл яригдаж байгаа үед төрийн байгууллагууд асуудал дэвшүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх ёстой.
-Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хууль эрх зүйн орчин нь байна уу?
-Байгаа. Одоогоор тэдний гэрээ хэлэлцээр эцэслэн шийдэгдээгүй. Тэгэхээр биднийг хэрхэн оролцох хууль эрх зүйн орчинг Ашигт малтмалын тухай хуулинд тодорхой заасан. Хэрвээ ийм стратегийн орд газрыг хувийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол төр 34 хувийг нь эзэмшинэ гэж заасан байдаг. Мөн стратегийн орд газарт хэн нь хэдэн хувь эзэмших асуудлыг манай тал эхэлж тавих эрхтэй. Ямар улстай стратегийн харилцаатай байхаа бид бас шийдэх эрхтэй.
-Хөндлөнгөөс харахад гадаадын компаниуд Монголын газар нутгийг өмчилж авчихаад хоорондоо наймаа хийж байгаа байдал харагдаж байна. Энд хуулийн
цоорхой байгаа юм биш үү?
-Хуулийг нь сайн мэдэхгүй юм. Миний тавьж байгаа гол асуудал стратегийн орд газарт хяналтгүйгээр гэрээ хэлэлцээр явагдаж байна гэдэгт байгаа юм. Олон улсын жишгээс харахад, иймэрхүү асуудалд шууд хориг тавьсан байдаг. Хэрвээ бүр болохгүй бол Засгийн газраас хориг тавих боломжтой шүү дээ.
Д.Баяржаргал
Эх сурвалж: "Өглөөний сонин"