Малави улсын ерөнхийлөгч 78 настай Бингу Ва Мутарика өнгөрөгч пүрэв гаригт таалал төгссөн. Харин бямба гаригт дэд ерөнхийлөгч Жойс Банда ерөнхийлөгчөөр томилогдож тангарагаа өргөсөн байна. 2009 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр ийнхүү Малавигийн анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо.
Хатагтай Банда 2010 онд ерөнхийлөгч Мутарикатай зөрчилдөж, түүнийг ширүүн шүүмжилдэг болсон бөгөөд эрх баригч ардчилсан намаас хөөгдөөд байжээ. Тэрээр парламентын гишүүдийн өмнө үндсэн хуулиа дээдэлж ажиллана гэдгээ амласан байна. Мөн тэрээр ерөнхийлөгч агсан Мутарикад хүндэтгэл үзүүлэх зорилгоор хоёр минут дуугаа хураахыг парламентын гишүүдээс хүсчээ. Мутарикаг таалал төгссөнийг албан ёсоор зарласны дараахан хатагтай Банда цэрэг армийн удирдлагууд болон цагдаа шүүхийн эрх мэдэлтнүүдтэй хамт сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, 10 өдрийн хугацаанд үндэсний хэмжээнд гашуудал зарлана гэж мэдэгдсэн байна.
Мутарика ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан бөгөөд сүүлийн үед түүнийг харис дарангуй авирлаж, эдийн засгийн алдаатай бодлого явуулж байна хэмээн шүүмжлэх болсон аж.
Өнгөрсөн онд Малави, Их Британий харилцаа мууджээ. Үүний дараа Английн тал тусламж үзүүлэхээ зогсоосон бөгөөд Малавигийн засгийн газрыг эдийн засгийн буруу бодлого явуулж, хүний эрхийн байдлыг сайжруулахгүй байна хэмээн шүүмжилжээ.
Дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын нэг болох Малавигийн ард иргэдийн 75 орчим хувь нь өдрийн нэг доллар хүрэхгүй орлогоор амьдардаг байна.
Англи болон бусад улсууд тусламжаа зогсоосноос хойш Малавид түлш шатахуун болон валютын хомсдол үүсчээ.
Э.АМАР