logo
Японд

Японд "туулайтай кафе" анхаарал татаж байна

2012/04/10
Японд гэртээ амьтан тэжээх боломжгүй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлдэг газрууд олон байдаг ажээ.  Токиод үйл ажиллагаа явуулдаг зарим кафе хайртай  амьтадтайгаа цагийг хамт өнгөрөөх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байна.
Японы нийслэлд олон төрлийн кафе байдаг. Харин "туулайтай"  кафе-д ирсэн хүмүүс кофе ууж, хоол идэнгээ урт чихтнүүдтэй хамт тоглож болно. Болзож яваа хосууд болон гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ ирж, эдгээр өхөөрдөм амьтадтай хамт тоглож, зургаа авахуулах зэргээр цагийг өнгөрүүлж болно. Токиод ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд олон байдаг аж. Кимоно өмссөн сармагчин зөөгчөөр ажилладаг ресторан байдаг бол мууранд хайртай хүмүүст зориулсан кафе ч бий. Тэгэхээр чухам ямар учраас Японд "мууртай" кафе гэх мэт гэрийн тэжээвэр амьтдыг түр хугацаагаар түрээслүүлдэг гэж хэлж болохуйц үйлчилгээний газрууд байна вэ? Токиочууд урт цагаар ажилладгаас гадна нийтийн тээвэрт багагүй хугацааг өнгөрөөдөг учраас стресст өртөх нь элбэг. Мөн Токиогийн дундаж айлын амьдардаг байр тийм ч том биш. Тэгэхээр жижиг байранд тэжээвэр амьтан байлгана гэдэг хэцүү юм. Тийм учраас хайртай амьтнаа байнга тэжээх боломжгүй хүмүүсийн хэрэгцээг "туулайтай"  кафе гэх мэт үйлчилгээний газрууд хангаж байна.
Tодруулбал Cat Cafй гэдгийг бусдын хяналтан доор, үнэ хөлсөө төлөн тэжээвэр амьтдыг түрээслэх газар гэж тодорхойлжээ.
Өнгөрсөн онд Японд есөн магнитутын хүчтэй газар хөдлөлт, цунами болж, маш их гарз хохирол учирсан. Тиймээс сэргээн босголтын хүрээнд хийх ёстой ажил маш их байгаа юм.
Өнгөрсөн онд мууртай мууртай кафенууд анхаарал татаж байсан бол энэ жил туулайтай кафе их эрэлттэй байгаа аж. Тэдний нэг нь өнгөрсөн 10-р сард Токиогийн Jiyūgaoka төмөр замын буудлын ойролцоох Мегами гудамжинд үүд хаалгаа нээсэн Ra.a.g.f нэртэй кафе ажээ. Энэ кафед менежерээр ажилладаг Мариа Фува кафег байгуулах болсон зорилгуудын нэг нь туулайг хэрхэн зөв зохистой тэжээхийг хүмүүст сургах гэжээ. Хүмүүс Ra.a.g.f кафегаас туулай худалдаж авж ч болох бөгөөд эндхийн ажилчид туулайг хэрхэн арчлах талаар зөвлөгөөө өгдөг байна. 
Энэ кафед ирээд нэг цагийн турш урт чихт амьтадтай цагийг өнгөрөөсний хөлс нь 1.000 йен ажээ. Ra.a.g.f кафе зөвхөн уух юмны менютэй. Гэхдээ үйлчлүүлэгчид өөрсдөө хоолоо авчирч болдог байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш