logo
Ч.Амарболдын өмгөөлөгчийг цагдан хорилоо

Ч.Амарболдын өмгөөлөгчийг цагдан хорилоо

2012/04/10
Цагдаагийн экс удирдлага хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн Шүүхийн танхимаас баривчлах захирамжийг 18.30 цагт гаргалаа. Үүний дараа түүнийг ШШГЕГ-ын машинаар албадан саатуулах төв буюу 111-т хорихоор авч явсан. Түүнийг   2012 оны 3 дугаар сарын 28-нд болсон Ч.Амарболд нарын холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлын үеэр өмгөөлөгч О.Алтангэрэл нь үйлчлүүлэгчээсээ татгалзаж , шүүгчийн зөвшөөрөлгүй шүүх хурлыг орхин гарсан, шүүхийг үл хүндэтгэсэн, шүүх хуралдааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр ийнхүү 14 хоног баривчлан саатуулж байгаа тухай дээрх захирамжид бичжээ.  Өмгөөлөгч О.Алтангэрэл нь шүүхийн шийтгэвэрийг зөвшөөрөхгүй бол 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.  Өмгөөлөгч  О.Алтангэрэл хэлэхдээ “ Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгттэл эцсээ хүртэл явна. Энэ шийдвэрийг гаргасан шүүгчид гомдох юм алга харин цаана юу явж байгааг би мэдэж ойлгож байна”  гэлээ.  
Мөн энэ үеэр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөийн дарга Б.Энхдалай “ Би олон жил өмгөөлөгч хийсэн хүн. Өмгөөлөгчийг  хууль ёсны дагуу хийсэн үйлдлийнх нь төлөө ингэж баривчилж байгааг хараад гайхаж байна. Их муухай сонин сэтгэгдэл төрдөг юм байна.  Бид энэ талаар хуулийн дагуу шүүхэд гомдол гаргана . Ингэсний дараа  бидний гомдолд хуулийн дагуу шийдвэр гаргана  гэдэгт найдаж байна” гэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш