Монголчууд махны экспортоо сайжруулж, олон улсын тавцанд гаргах асуудлаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт МҮХАҮТ-д боллоо. Уулзалт, зөвлөгөөнд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 компанийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Махны экспортын тухай Олон улсын маркетинг, брэндингийн мэргэжлийн зөвлөх Стэфи Крэппэл махны чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч, экспортыг дэлхийн жишигт хүргэх асуудлаар ярилцсан.
Манай улсын хувьд уул уурхайгаас гадна хөдөө ахуй, мал аж ахуйн салбараар дэлхийд өрсөлдөх боломжтой гэдэг. Тийм ч учраас олон улсын зах зээл дээр өрсөлдөх брэнд бүтээгдэхүүний нэг нь мах байх боломжтой гэдгийг оролцогчид хэлж байлаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд бол бид дотооддоо махны хэрэгцээг хангасны дараа олон улсад гарах асуудлыг хөндөх ёстой хэмээн онцолж байна.
Өөрөөр хэлбэл, хүнсний зах, дэлгүүрүүдэд махны үнэ ойролцоогоор 8000 төгрөгийн үнэтэй байгаа нь 40 сая малтай манай улсын хувьд дэндүү өндөр үнэ гэж буй. Үнэ өсч байгаа нь дотоодынхоо махны хэрэгцээг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байсан. Нөгөөтэйгүүр махыг экспортлох боломжтой болсон ч чанарын асуудал хөндөгддөг.
Тодруулбал, Монголоос экспортолж буй мах нь олон улсын чанар, стандартын шаардлагыг хангаж чадахгүй байх нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ Монголоос гаргаж буй мах чанарын хувьд маш сайн бөгөөд, амтлаг, тэжээллэг байдаг. Гагцхүү үүнийг олон улсын стандартад нийцүүлэн, хүлээн зөвшөөрүүлэх, мах бэлтгэлийг улам сайжруулах шаардлагатай байгаа аж. Ингэж чадвал монгол малын мах дэлхийн зах зээл дээр маш өндөр эрэлттэй, брэндийг бий болох боломжтой гэж олон улсын мэргэжилтэн Стэфи Крэппэл хэлж байсан.
Тэрбээр “Монгол Улс махны экспортоосоо ашиг олох боломж бий. Ингэхийн тулд зорилтот зах зээл рүү өндөр үнэтэй экспортын мах гаргах хэрэгтэй. Жишээ нь Казахстан, Япон, Ойрхи дорнод, Европ руу тухайн бүс нутгийнх нь онцлогоос хамаарч олон төвшинд боловсруулж, бэлтгэсэн махыг экспортолж болно” хэмээн онцолсон юм.
Тодруулбап, Япон, Казахстанд ямар мах хэрэгтэй байгааг судалсны үндсэн дээр тэр орон зайг эзлэх, улмаар Ойрхи дорнодод экспортлох боломжтой гэж байна. Харин Европ руу үл харгислал буюу бага эвдсэн махыг гаргах боломжтой гэсэн.
Түүнчлэн дайн самуунтай бүс нутаг руу хатаасан буюу борцолсон махыг гаргах, эсвэл НҮБ-ын гамшгийн дараах тусламжийн үйл ажиллагааны нөөцөд оруулах гэх мэт боломж байгаа аж. Эдгээрийг ашиглаж чадвал монгол мах дэлхийн шинэ брэнд болох бүрэн боломжтой гэж гадаадын мэргэжилтнүүд үзэж байлаа.

Л.Дэлгэр