logo
Хөхөө хэрхэн арчлах вэ?

Хөхөө хэрхэн арчлах вэ?

2012/04/10
Хөх бол эмэгтэй хүний гоо сайхны нэг илэрхийлэл. Гэтэл төрсөн эмэгтэйчүүд хөхөө тэр бүр арчилдаггүйгээс арьс нь суларч, унждаг. Иймээс эмэгтэйчүүдэд хөхөө хэрхэн арчлах талаар дараах зөвлөгөөг хүргэе.

Унжиж, суларсан, хуурайшсан арьстай хөхөнд бигнүүр тавьдаг. Нарсны холтос, балжингарам, далдуу модны цэцгийн ханд тэнцүүхэн хольж 5-6 цагийн турш зөөлөн гал дээр чанана. Энэ бэлдмэлээрээ бигнүүр тавихын өмнө эрдэнэшиш, наранцэцэг, чидун жимс, тоорын тосоор хөхөө тосолно. Мөн төрөл бүрийн шинэхэн жимсний шүүсээр арчих хэрэгтэй.

Мөсөөр үрэх, давстай ус, өтгөн цайгаар арчихад үр дүн мэдрэгдэх болно. Хөхний эрүүл ахуйн арчилгаанд усан засал маш чухал. Хүйтэн усаар арчих /усаа аажмаар бүлээн болгох/, шүршүүрээр цохих маягаар иллэг хийхэд хөхний цусны эргэлтийг сайжруулж, булчинг чангалахаас гадна арьсыг чийглэг, булбарай болгоно. Усан засал хийх, бигнүүр тавихын өмнө, хойно хөхөө тослохдоо зөөлөн дарж, нар зөв иллэг хийгээрэй.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш