Уран зургийн галерейд өчигдөр нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдлээ. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн төгсөх IV курсийн оюутан Энэбишийн Номуундарийн «The Colour» буюу «Өнгө» нэрт анхны бие даасан үзэсгэлэнд түүнийг таньж мэдэх бүх дотны хүмүүс нь цугларсан байлаа. «Анхны» гэсэн тодотголтой бүхэн давтагдашгүй, салхи хагалсан, цаашхи ирээдүйн өнгөтөрхийг нь зарим талар тодорхойлж өгдөг «нэгэн увидастай» гэдэг сэн.
Үнэхээр түүний зургуудад тийм гэж хэлэхэд төвөгтэй хэрнээ үнэхээр хараад л баймаар, хачирхал төрүүлсэн бүтээл цөөнгүй анзаарагдсан. Тэрбээр бусдын адил хар багаасаа бийр цаасыг айхтар нийлүүлээгүй гэнэ. Ердөөсаяханаас 2009 оноос буюу гуравхан жилийн өмнөөс энэ бүхний хөшгийг нээсэн аж. Гэхдээ «бас ч гэж багадаа зурах дуртай байсаан» хэмээн ээж Э.Дондмаа нь надад «шивэгнэж» амжсан. Номуунаа охин абстракт болон эмприсионист чиглэлийн бүтээлүүдийг шимтэн сонирхдог, энэ чиглэлээр мөрөөгаргахаар чармайж буй гэнэ.
Тухайн мөчид төрсөн тэр сонин хачин солиотой ч юм шиг мэдрэмж, сэтгэгдлээ цааснаа буулгасан зургуудаа «Энэ бол абстракт зураг бөгөөд дахин давтагдахгүй» хэмээн тайлж байлаа. Харин «эмприсионист бүтээл бол ямар нэг зүйлийг харчихаад өөрийнхөөүзэмжээр «эвдэж» төгөлдөржүүлэх гэсэн санаа гэж ойлгож болно» хэмээн нухацтай өгүүллээ.
Нүдэнд минь туссан нэгэн бүтээлийнхээ учир жанцанг лавлавал «Энэ бол «Цунами» гэдэг бүтээл маань. Ноднин Японд цунами дэгдсэн шүүдээ. Тэр үед телевизийн дэлгэцнээс түүнийг анх харахад сэтгэлд тийм гэхийн тэмдэггүй нэг сонин хачин «урвал явагдах» үед л буулгасан даа. Тэгээд ч анхны охиноо төрүүлээд удаагүй байсан шинэхэн эх хүнд бүүр ч хүндээр буусан гэх үүдээ.
Их үерийн усанд эцэс төгсгөлгүй мэт хөврөх тэр их шавар зэргийг хараад өрөвдөх сэтгэл эрхгүй урсдаг юм билээ. Энэ бүтээлдээ төгсгөл нь ирж буй хорвоо, соёл иргэншлийн мөхөл гэмээр ялагдал, мөн устаж буй байгалийг өвсөөр илэрхийлэхийг хичээсэн. Энд миний тавиад зураг дээр нь хивсний утсаар оёсон гобелен, графита хэмээх элс шавраар барилгын ханан дээр урладаг бүтээлүүд ч бас байгаа. Манайд ордог монументаль уран зургийн хичээлийн маань тусгал бас үргэлжлэл гэж ойлгож ч болно.
Мөн сувсаар нааж бүтээдэг ийм чимэглэлийн бүтээлүүд хэд хэд бий. Харин энэ бол цемент, элсэн дээр пегмент хольж өнгөоруулан хийсэн бүтээл. Энэ бол «Цонхны цаана» гэсэн коллеж байна» хэмээн залуу бүтээлч өгүүллээ. Ирж буй хаврын энэхэн өдөр үүдээ нээсэн түүний үзэсгэлэн жилийн бүх улиралд хүссэн, сонирхсон бүхэнд үүд хаалгаа дэлгэн нээж байх болтугай.
С.Энх-Амар