Умард Солонгос гурав дахь удаагаа газар дор цөмийн туршилт явуулахаар бэлтгэж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эх сурвалж өөрийн мэдээллийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр үндэслэн танилцуулсан байна. Сансраас авсан гэрэл зургаас харвал, БНАСАУ өмнө нь цөмийн туршилт явуулж байсан полигондоо дахин туршилт явуулахаар бэлтгэж эхэлжээ.
Тухайлбал, шинэ хонгил барьж байгаа нь хяналтад өртсөн бөгөөд уг хонгилын орох хэсэгт нь шороо болон элс овоолсон байв.
«Умард Солонгос хойд Хамген-Пукто мужийн Пангири дүүрэгт гурав дахь удаагаа цөмийн туршилт явуулахаар нууцаар бэлтгэж байна» гэж тагнуулын албаны төлөөлөгч нэрээ нууцлах болзолтойгоор мэдээлжээ.
Тус улс 2006 болон 2009 онд газар дор цөмийн туршилт хийж байсан бөгөөд үүнийг нь олон улсын хамтын нийгэмлэг эрс буруушааж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс цөмийн салбарт явуулж буй үйл ажиллагаагаа зогсоохыг Пхеньяний эрх баригчдаас шаардсан юм.
Умард Солонгос энэ сарын дундуур хиймэл дагуул хөөргөснийхөө дараа цөмийн туршилт явуулж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ