logo
Умард Солонгос цөмийн зэвсэг турших уу

Умард Солонгос цөмийн зэвсэг турших уу

2012/04/11
Умард Солонгос их удирдагч Ким Ир Сены мэндэлсний 100 жилийн ойгоор хиймэл дагуул хөргөх пуужин туршина гэж мэдэгдсэний дараа Япончууд пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг техникээ баруун эргийн дагуу суурилуулж эхэлжээ. Мөн Токио болон Окинава аралд агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулжээ. Японы тэнгисийн хүчин ч мөн бэлэн байдалд орж, агаарын довтолгоонооос хамгаалах зэвсэг бүхий байлдааны 3 хөлөг онгоцыг эргийн дагуу харуул  хийлгэж байна. Умардын тал Япон руу пуужин харвана гэж мэдэгдээгүй. Харин Японы хувьд өөрсдийгөө болзошгүй агаарын довтолгооноос бүрэн хамгаалах чадвартай гэдгээ Умардчуудад харуулах гэсэн алхам гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Япон бүс нутгийн хөршдөө дипломат арга замаар пуужин харвах хэрэггүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг аж. Японы Гадаад хэргийн сайд “Умард Солонгос пуужин харвах нь НҮБ-ын дүрэм тогтоолыг зөрчсөн хэрэг болно тиймээс пуужин харвахгүй байхыг анхааруулж байна гэж” мэдэгдсэн юм. АНУ-ын Конгрессийн дээд танхимын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Сенатор Жим Вебб хаалттай, ил тод байдалгүй, ямар ч бодлого шийдвэр гаргахыг урдаас тааж болдоггүй Умард Солонгосын эсрэг Япончууд бэлтгэлтэй байх нь зөв. Токиогийн иргэд түгшүүртэй амьдарч байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага хойд хөршөө жирийн пуужин бус харин цөмийн зэвсэг турших гэж байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш