АНУ-ын эдийн засаг Азийн орнуудыг бодвол тийм хурдтай биш ч өсссөр байна. Америкийн жижиглэнгийн худалдаа, иргэдийн худалдан авах чадвар, автомашины худалдаа, бүтээн байгуулалт болон бусад бизнесүүд өндийж эхэлсэн байна. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэж байна. Америкчуудын хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээл буюу моргэжийн салбар эдийн засагт байнга эерэгээр нөлөөлж, олон хүнийг ажлын байраар хангаж байдаг. Мөн уламжлалын дагуу 18 нас хүрсэн Америк залуус эцэг эхээсээ тусдаа гарч амьдардаг учир орон байрны эрэлт байнга нэмэгдэж байдаг гэхээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл байнга тэлж байдаг юм. Гэхдээ Америкийн эдийн засгийн өсөлтөнд эрчим хүч ихээр нөлөөлж байна. Тэд байгалийн хийн хайгуул олборлолтоо нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлт түргэссэн байна. Америкчууд дэлхийд хамгийн бага зардлаар 70 гаруй жил байгалийн хий олборлож байна. Эрчим хүчний асуудлаа шийдсэн нь аж үйлдвэрүүд шинээр нэмэгдэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл Азийн улсуудад хямд ажиллах хүчний давуу тал байгаа бол Америкт Азиас хямд эрчим хүч, техник технологи байна. Мэдээж Европ болон Хятадын эдийн засгаас хараат байгаа АНУ-ын хувьд багагүй сорилтууд байгаа. Гэхдээ АНУ-ын эрчим хүчний салбарт онцгой сөрөг нөлөө үзүүлэх зүйл бол Ойрхи Дорнодын тогтворгүй байдал. Түүний дотор Ираны асуудал юм. Израйль улс Ираныг цөмийн зэвсэгтэй болхоос нь урьтаж агаарын цохилт өгнө гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн. Хэрэв Израйль Иран улсууд зэвсэгт мөргөлдөөнд орвол газрын тосны үнэ тэнгэртэ хадах аюултайг шинжээчид анхааруулж байна.
Shuum.mn
Shuum.mn