logo
Америкт “Амьд үлдэхийн тулд гүй!” гэдэг тэмцээн болжээ

Америкт “Амьд үлдэхийн тулд гүй!” гэдэг тэмцээн болжээ

2012/04/11
Америкийн Атланта мужид гүйгчид болон зомби буюу босоо ороолон нарын хооронд “Амьд үлдэхийн тулд гүй!” гэсэн нэртэй тэмцээн уралдаан болсон байна. Тамирчид зомбинуудын дундуур хурдан шаламгай гүйх ёстой. Харин ороолонгууд тамирчдын бүсэнд байгаа улаан туузыг сугалж авах ёстой. Гэхдээ тэд яг л дахин амилсан босоо ороолон шиг жүжиглэх хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ нь тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэйгээр хөгжөөнт наадам юм байна. Сайн дураараа зомби болж байгаа хүмүүсийг тусгай өрөөнд будаж янзалдаг байна. Тэнд хиймэл арьс, сорви хийх хэсэг, будгийн хэсэг, цусны хэсэг гэж байна. Мэдээж жинхэнэ цус хэрэглэхгүй. Зохион байгуулагчдын ярьж байгаагаар  босоо ороолон гэж амьдрал дээр байдаггүй. Гэхдээ байвал өвчин үүсгэгчийн замаар бие биедээ халддаг өвчин юм байна. Тэмцээнд оролцогчид мөн шавар усан дээгүүр гүйх, элс, модоор барьсан саадыг даван туулах ёстой. Гэхдээ мөн л зомбид бариулж болохгүй. Зомбид баригдалгүй замд таарсан бартааг туулаад гарч ирж чадсан тамирчыг шагнал болон дурсгалын зүйл хүлээж байгаа. Оролцогчдын ярьж байгаагаар энэ төрлийн тэмцээн нь хүн эрүүл байх, хүмүүс хоорондоо танилцаж, найзлаж нөхөрлөж цагийн зугаатай үр ашигтай өнгөрүүлэхэд тустай юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш