logo
Сербчүүд Сараево хотыг гурван жил бүслэлтэд байлгажээ

Сербчүүд Сараево хотыг гурван жил бүслэлтэд байлгажээ

2012/04/11
1992-1995 онд дэлхийн 2-р дайнаас хойш Европт хамгийн их цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Югославын Холбооны улсууд задарч жижиг тулгар улс болон хуваагдахад Сербийн арми Босни-Герцеговины сербчүүд Боснийн газар нутгийг оруулан Рспкийн бүгд Найрамдах Улс байгуулахын тулд  нийслэл Сараево хотыг бүсэлж байгаад бөмбөгдсөн юм. Босни-Герцеговинчуудыг хашраах гэсэн энэ харгис цэргийн ажиллагаанд энгийн иргэд амьд бай болж байв. Хотыг Сербийн армийн 18 мянга орчим цэрэг бүслэж өдөр шөнөгүй бөмбөгдөж байсан төдийгүй Сараевогийн бүслэлт нь дэлхийн түүхэнд хамгийн удаан буюу 3 жил бүслэлтэнд байсан юм. Сталинград болон Ленинградын бүслэлт нь 1-2 жил байсан юм.  Сербийн армийн мэргэн буучид Сараево хотын оршин суугчдыг бүсэлж байгаад байшин дээрээс түүж буудаж байсан юм. 1995 онд Сербчүүд 8 мянга орчим лалын шашинтнуудыг хомроголон устгасан гэсэн баримт байдаг. НАТО зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор Сербид цохилт өгч эхэлснээр Балканы дайн дууссан билээ. Боснийн Сербийн армийн командлагч Младич болон Кражич нар сүүлд хүн төрөлхтний эсрэг цэргийн гэмт хэрэг өдүүлсэн, улс үндэстнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж хомроголон устгасан хэргээр Олон Улсын Шүүхийн хаалга татсан.  Сараево хотын төв гудамж талбайн үхлийн бүс болон хувирсан байсан юм. Тухайн үед нөхцөл байдлыг сурвалжилж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд мэргэн буучдын суманд өртөхгүйн тулд гудамжаар явахдаа гүйж нуугдаг байжээ. Боснийн засгийн газрын мэдэгдэж байгаагаар Сараево хотыг бүслэлтийн үеэр нийт 11,541 хүн амиа алдсан байна. Босни-Герцеговины иргэд Балканы дайны үед амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна. Сараевочууд 11 мянга орчим улаан өнгийн хоосон сандал гудамжинд байрлуулж, дээр нь цэцэг тавьсан байна. Тэдний дахин үндэстэн хоорондын дайн бүү гараасай гэж хойч үедээ сануулан эгнүүлсэн сандалны урт бараг 1 км хүрсэн байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш