Уитни Хьюстон, Майкл Жексон, Никол Смит гээд Америкийн төдийгүй дэлхийд нэр алдар нь түгсэн хүмүүст бүх юм байсан. Эдгээр одод бүгд зуурдаар нас барсан байдалтай олдсон. Бүгд ямар нэг байдлаар эмчийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэдаг байсан. Өөрөөр хэлбэл Америк эм хүний биед сөрөг нөлөө үзүүлж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Эсвэл олны танил болж од болсон хүмүүс онош нь тогтоогдоггүй “Оддын өвчин” тусч сэтгэл санаа нь өөрчлөгдөж байна уу? гэсэн ээдрээтэй асуудал тулгарч байна. АНУ-ын засгийн газрын хийсэн судалгаагаар зөвхөн одод ч бус энгийн иргэд ч ядаргаа, стрессээс гаргаж, сэргээш болдог эм хэрэглэж, энэ төрлийн эмний худалдаа хамгийн их байна. Энэ төрлийн эм бэлдмэлийг толгойн өвчин намдаах, цусны даралт, холестролын хэмжээг зохицуулах болон багтраа өвчнийг эмчлэхэд зориулж үйлдвэрлэдэг байсан. Мэргэжлийн хүмүүсийн гаргасан судалгаагаар эм бэлдмэл хэрэглэж амиа алдсан хүний тоо жилд аваар ослоор нас барсан хүний тооноос хол даваад байна. Мөн эм бэлдмэл хэрэглэдэг хүмүүсийн нас залуужиж байгаа нь мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож байна. Сэтгэл судлаач доктор Рийф Каримын ярьж байгаагаар Америкт 1970-аад оны үед хүмүүс сэтгэл санаагаа тайвшруулахын тулд кокейн, 80-аад онд Экстаси буюу сэргээш 90 болон 2000 оноос эхлэн хүмүүс эм бэлдмэл хэрэглэдэг болсон байна. Америкчуудын хувьд иргэд дурын эмчдээ үзүүлээд баахан эм бичүүлж авдаг. Хүний гар дээр түр зуур тайвшруулах эм бэлдмэл хялбархан очдог учир хүмүүс эмэндээ хэт донтох, хэтрүүлж хэрэглэх зэрэг асуудал үүсдэг байна. Доктор Рийф Каримын тайлбарлаж байгаагаар хүний урд олон баглаа боодолтой мансууруулах бодис байвал хууль бус гээд хүн болгон жийрхэнэ. Харин эмчийн нэр хаяг, үйлдвэлэсэн компанийн нэртэй тайвшруулах, цаашлаад хэт их хэрэглэвэл мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл байх юм бол анагаах зориулалттай юм байна итгээд хэрэглэнэ. Дэлхийн Попын хаан гэгдэж байсан Майкл Жексон өөрийг нь нас барахад хүргэсэн эм бэлдмэлийг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийнхөө үхлийг худалдаж авсан гэсэн үг юм.
Shuum.mn
Shuum.mn