logo
Дахин нэг

Дахин нэг "нууц" ил болов

2012/04/12

Өнөөгийн улс төр дэх халуун сэдэв нь Ц.Нямдорж болон Х.Баттулга нарын хэрүүл болоод байна. Хэн хэн нь Монголын нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн нэгэндээ өс санаж, "нууц" явдлуудаа дэлгэх болсон нь гадна, дотныхны анхаарлыг ихэд татаж буй. Тэр дундаа нууцаар Солонгос, Хятадын хамтарсан "Монголын төмөр замын дэд бүтэц" компанитай гэрээ хийсэн гэх МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын үйлдэл, алхам бүрийг алдалгүй ажиглах болсныг нь дэлхийн бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж болохоор байна.

Тэр дундаа төмөр зам дагасан нүүрс тээвэрлэлтийн асуудлыг Монгол Улс анхааралдаа авч, шийдвэрлэх шаардлагатай болжээ. Ц.Нямдорж, X.Баттулга "Хятад- Солонгосын" хамтарсан компанитай гэрээ байгуулсан гэж байгаа ч үнэндээ гурван улсынх байсан гэх мэдээлэл олонд ил болоод байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл бодит байсан нь нотлогдох боллоо.

Учир нь Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон БНХАУ-ын Төмөр замын яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичигт 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр яамаа төлөөлж Л.Гансүх мутраа зуржээ. Энэхүү санамж бичгийн агуулгыг хоёр тал чандлан нууцалж, нөгөө талаасаа авсан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно хэмээн хатуу анхааруулсан заалттайгаар хоёр тал гарын үсгээ зуржээ.

Ингээд олон үг нуршихгүй санамж бичгийг үг, өгүүлбэр, агуулагатай нь хүргэж байна.

 

 

 

О.Мөрөн

Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш