Сүүлийн жилүүдэд манай улсад авто замын бүтээн байгуулалт хурдацтай нэмэгдэж энэ салбарт шинээр үүсч буй харилцааг хуулиар зохицуулах шаардлага зүй ёсоор гарч байгаа учраас УИХ-ын гишүүн Р.Буд, Г.Батхүү, Х.Баттулга, Х.Баделхан, Ц.Цэнгэл нар Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр үдээс хойш УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Хуулийн төслийг өргөн барих зайлшгүй шаардлага нь Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа уул уурхай, хотжилт, дэд бүтцийн талаархи төрийн бодлого, хүн амын өсөлт, чөлөөт бүс, авто замын салбар дахь хөрөнгө оруулалт, бусад хүчин зүйлтэй холбоотой юм байна.
Долоон зүйл бүхий энэхүү хуулийн төслийг баталснаар зарим зөрчил, давхардлыг арилгаж, бусад хууль тогтоомжтой уялдуулан, орхигдсон харилцааг зохицуулах, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэгтэй холбоотой бэрхшээлийг шийдэж, цаашид нийслэлийн авто замын хөгжлийг түргэтгэнэ гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм. Мөн замын төрөл, ангиллын стандартыг шинэчлэн цаг үетэй уялдуулан өөрчилсөн байна. Ялангуяа ашигт малтмал, газрын тосны олборлолт эрчимтэй явагдаж байгаа орд газар орчмын нутгийн байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэлийг хангах зорилгоор хүнд даацын машин механизмыг тэсвэрлэх чадвар бүхий хатуу хучилттай авто замыг барьж байгуулсны дараа Монгол Улсын хилээр уул уурхайн болон нефть бүтээгдэхүүн гаргадаг болох зохицуулалт дутагдаж байгааг харгалзан тусгай зориулалтын авто замын талаархи зохицуулалтыг хуульд нэмж тусгажээ. Энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн тоо олон болсонтой холбогдуулан ажлын чанарыг сайжруулан, хариуцлагыг тооцох асуудал зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Иймээс хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх, замын ашиглалт засвар үйлчилгээний байгууллагыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ, лабораторийн хүчин чадлыг сайжруулан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зарим санхүүжилтыг авто замын сангаас тогтмол гаргаж байх зэрэг зарчмын өөрчлөлтийг энэхүү хуулийн төсөлд тусгасан байна. Авто замын тухай хуулийг 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр баталснаас хойш нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.